Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг Бүрэнхаан уулын бэлд Сэлэнгэ мөрөн орчмын Ивэн хөндийд орших Амарбаясгалант хийдэд жил бүр уламжлал болгон зохиодог бумбаны их тахилга маргааш эхэлнэ.
Нэг хэсэг мартагдаад байсан Гонгорын Бумба тахих ёслолыг Амарбаясгалант хийд сүүлийн 10-аад жил тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Бумбаны тахилга маргааш буюу 11-нд эхэлж 13-нд дуусна.
Гонгорын бумба тахиснаар саад тотгорыг арилгахаас гадна орон гэрт буян хишиг өнө удаан тогтож, гарзын үүд хаагдаж, өвчин зовлонгүй, нас буян хийморь лундаа шашин төрийн үйлс дээш дээш дэлгэрч, Тэнгэр, лус хүмүүний идээ ундаа, эд, эдлэл төгс арвижан, энэ хойтын жаргал бүтэх тустай юм байна.
Сэтгэгдэл (1)