Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2016 оны 08 дугаар сарын 12-ноос 08 дугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгаар, 14,15-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13-нд зарим газраар, 14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.