2009 оноос ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь, харин VI-XII ангийн сурагчдын сурах бичгийн 40 хүртэл хувийг төрөөс үнэ төлбөргүйгээр сургуулийн номын сангаар дамжуулан олгох болсон.
Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ЕБС-д гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн нэг хүүхэд тус тус уг хөтөлбөрт хамрагддаг. Энэ жилийн хувьд I-IX ангийн сурагчдын сурах бичиг хэвлэгдэж эзэддээ очиж эхэлж байна.
X-XII ангийн сурагчдын 40 хүртэл хувийн сурах бичиг сургуулиудад байгаа учраас ахлах ангийн сурах бичгийн нөхөн хангалт хийхгүй юм. Харин VI-XII ангийн сурагчдын сурах бичгийн үлдсэн 60 хүртэлх хувийг зах зээлээс худалдан авах юм. Иймд зах зээлд худалдах компаниудтай үнийн хэлцэл хийж БСШУС-ын сайдын тушаал гарч баталгааждаг.
Зах зээлд худалдаалах эрх авсан компаниуд тус яамтай гэрээ байгуулснаар энэ сарын 1-ний өдрөөс дараа оны тавдугаар сарын 1-нийг хүртэл сурах бичгээ худалдах боломжтой.
Сэтгэгдэл (2)