Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.
2016 оны 08 дугаар сарын 13-наас 08 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгаар, 14,15,16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13,14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.