Ахуйн хүрээнд архидан согтуурсан иргэд гэмт хэрэг үйлдэхээс гадна хамт нэгнийгээ зодож, хутгалж бэртээх хэрэг гаргасаар байна. Түүнээс гадна хүн амины онц ноцтой гэмт хэргийн ихэнх нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн байдаг талаар цагдаагийн байгууллагаас хэлж байгаа юм.
Өчигдөр гэхэд цагдаагийн 102 утсанд Чингэлтэй дүүргийн 16 хороонд "Согоотын ... задгай тоотод хутгалуулсан хүн байна" гэсэн мэдээллийг авч шалгасан байна. Тухайлбал, БЗД-ийн 10 хороонд оршин суух 33 настай эрэгтэй Б-ийн баруун шилбэнд, 42 настай Б гэгч эр согтуурсан үедээ нэг удаа хутгалж танхайрсныг таслан зогсоож, хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжүүлэн шалгаж байна.