Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2016 оны 08 дугаар сарын 14-нөөс 08 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
14, 16-нд нутгийн хойд, 15-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд зарим газраар, 16, 17-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
Сэтгэгдэл (2)