Монголын эрүүл мэнд, залуучууд, фитнессүүдийг дэмжих холбооноос анх удаа “Фитнесс Фестиваль-2016” наадмыг зохион байгуулах гэж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр болох уг арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шилдэг 30 гаруй фитнесс клуб оролцоно. Түүнчлэн оролцогчдын дунд олон сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулах аж. Өдөрлөгийн үеэр бодибилдинг, фитнессийн спортыг олон нийтэд сурталчлахаас гадна ач холбогдлын талаар мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгөх ажээ.
Уг наадмын гол зорилго нь иргэдэд дасгал хөдөлгөөний талаар мэдээлэл хүргэж, эрүүл мэндийн боловсролд нь хувь нэмэр оруулахад оршиж байгааг зохион байгуулагчид онцлов.