Увс аймгийн Улаангом суманд энэ сарын 7-нд үер буусан. Үерийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол учирсаныг тогтоохоор ажлын комисс ажиллаж байгаа аж. Комиссын дүгнэлт гарсаны дараа албан ёсоор Засгийн газарт хандах юм байна.
Үер буусан голомтод ариутгал хийсэн бөгөөд 70 хувьтай явагдаж байгаа аж. Ариутгалын ажлыг удахгүй хийж дуусгана гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдлээ.
Т.Энхэлээ