Эрэгтэйчүүдийн 12, эмэгтэйчүүдийн долоон хувь бөөрний чулуутай гэсэн судалгаа бий. Үүнээс болж цусны даралт ихсэж, чихрийн шижинтэй болох магадлал нэмэгддэг. Бөөрний чулуу нь төрөл бүрийн талстаас тогтдог бөгөөд ихэнх хувийг нь кальцийн оскалат болон түүний хольцтой бодис эзэлдэг. Эмч нар үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ус их ууж, оксалатаар баялаг хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ энэ нь төдийлөн үр дүнтэй зөвлөмж болж чаддагтүй. Тэгвэл жимсний ханд бөөрний чулууг хайлуулдгийг эрдэмтэд нээжээ. Хьюстон их сургуулийн химийн инженер Жэфри Римерийн ахалсан баг энэ судалгааныхаа талаар “Nature” сэтгүүлд хэвлүүлжээ. Гидрокси китрикийн хүчил (халуун орны зарим ургамал, жимсэнд байдаг нимбэгний төрлийн бодис) нь оскалатын талстын өсөлтийн урвалыг удаашруулж хайлуулдаг шидтэй аж.
Сэтгэгдэл (1)