Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 474 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын дуудлага 330 бүртгэгдэж, 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн осолд гурван хүүхэд өртсөнөөс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд байжээ.
Хоёр хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 жолоочийг илрүүлж саатуулсан байна. Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 2 байжээ.
Сэтгэгдэл (1)