Монгол Улсын нийгэм,эдийн засгийн эхний долоон сарын ерөнхий төлөв байдльн Статистикийн Үндэсний хорооноос мэдээллээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэд энэ оны долдугаар сарын эцэст 30.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар буурчээ. Түүнчлэн ажиллах хүчний судалгааны дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15 ба түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1263.7 мянга байгаа аж. Үүнээс 671.7 мянга буюу 53.2 хувь нь эрэгтэй, 592 мянга буюу 46.8 хувь нь эмэгтэй ажээ. Мөн судалгаагаар энэ оны хоёрдугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 131.9 мянга болсноос 82.4 мянга буюу 62.5 хувь нь эрэгтэй, 49.5 мянга буюу 37.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн төвшин 10.4 хувьтай байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)