Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад зарим газраар бороо орно.
2016 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд зарим газраар, 19-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 18-нд зарим газраар, 19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.