Үндэсний статистикийн газрын мэдээлснээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний долдугаар сард 962.8 тэрбум төгрөг, зарлага 966 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс орлого 195.9 тэрбум төгрөг буюу 25.5 хувь, зарлага 70.3 тэрбум төгрөг буюу 7.8 хувиар өссөн дүн юм байна. Түүнчлэн нийгмийн халамжийн сангаас энэ хугацаанд 208.5 мянган хүнд 85 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид өмнөх оны үеэс 16 хүн буюу 8.3 хувиар өсч, олгосон тэтгэврийн хэмжээ 849.6 сая төгрөг буюу нэг хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооны газрын дарга Б.Бадамцэцэг хэллээ.
Сэтгэгдэл (1)