Өндөрхаан-Чойбалсан /143 км/, Тосонцэнгэл-Улиастай /67 км/, Цахир-Тосонцэнгэл /127.1 км/, Булган-Үенч-Ховд /60 км/ чиглэлийн автозамыг ашиглалтад бүрэн оруулахад шаардлагатай санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд тусгахаар боллоо. Уг асуудлыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.