2016 оны 08-р сарын 17-ноос 18-н хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгжээс 4132 удаа холбогдсон байна. Эл хугацаанд нийт 1861 мэдээлэл шалгагдсанаас гэмт хэргийн 80, зөрчлийн 1133, согтуугийн 329, зам тээврийн ослын 319 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 31 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Улаанбаатар хотод золгүй байдлаар 8 хүн нас барж, дээрэмдэх гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 3, хулгайлах гэмт хэрэг 27, халаасны хулгайн гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 2, залилан мэхлэх гэмт хэрэг 1, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1 бүртгэгдэж, зам тээврийн хэрэг 12, осол 8 гарч 13 хүн гэмтэж нэг хүн нас барсан байна.
Сэтгэгдэл (1)