Монголын нийслэл болон Хятадын Баотоу хот хооронд шууд нислэг үйлдэх болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Долоо хоногт хоёр удаа, ням болон пүрэв гаригт зорчигч тээврийн “F50” нисэх онгоцоор үйлдэх энэ нислэг тус хоёр улсын эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын харилцаанд түлхэц өгнө гэж талууд үзэж буй ажээ. Нислэг хоёр цаг үргэлжлэх юм байна.
Сэтгэгдэл (2)