МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээр, Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичиг болон УИХ-ын 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын мөрийн хөтөлбөрийг үндэслэн яаралтай шийдвэрлэхүйц тулгамдсан асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад санал хүргүүлсэн билээ.
Гэвч уг саналыг хэрхэн шийдвэрлэж хэрэгжүүлэх талаар албан ёсны хариу ирүүлээгүй тул МҮЭ-ийн холбоо өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог яаралтай хуралдуулан, асуудлыг бодитойгоор хэлэлцэж шийдвэрлэхийг санал болгож мэдэгдэл хүргүүлжээ.