Төрийн ордны дэргэдэх Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори болгон, хоёр сарын өмнөөс нээсэн билээ. Улс хэдийгээр тус барилгыг Нэгдүгээр эмнэлгийн харьяанд шилжүүлсэн ч дотоод засвар, үйлчилгээнд нь мөнгө төсөвлөж өгөөгүй. Тиймээс эмнэлэгийнхэн дотоод нөөц бололцоогоо ашиглаж, засаж тохижуулсныхаа дараагаар эрүүл мэндийн даатгалтай иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж байна. Тэр дундаа төрийн тусгай албан хаагчид, тэдний ар гэрийнхнийг дараалалгүй үзэж байгаа аж.
Сэтгэгдэл (2)