Үндэсний их баяр наадмаар Архангай аймгийн бөхчүүд одтой, идтэй сайхан барилдсан. Тус аймгийн Хашаатсумын харьяат, Чимэдрэгзэнгийн Санжаадамба улсын наадмын 22 дахь түрүүг авч аваргалсан юм. Архангай аймгаас аварга төрсөн төдийгүй улсын арслан, начин цолтон ч цөөнгүй тодорсон. Тэгвэл Архангайчууд шинэхэн аварга, арслан, начныхаа цолны мялаалгыг энэ сарын 21-нд буюу өнөөдөр хийх гэж байна. Цолны мялаалгын үеэр хүчит бөхийн барилдаан болохын зэрэгцээ Үндэсний дуу бүжгийн чуулга үнэгүй тоглолт хийх гэнэ.
Сэтгэгдэл (9)