Нийслэлийн Статистикийн газар 32 нэр төрлийн барааны үнэ ханшид ажиглалт хийжээ. Ингэхэд хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ энэ сард буурсан үзүүлэлттэй байна. Үхрийн мах зургаа, хониных дөрөвдүгээр сараас хойш хямдарсан аж. Тэгвэл өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай мах 11.6, цул нь 5.1 хувиар, хонины ястай махны үнэ 9.1 хувиар тус, тус буурчээ. Max ‘"Хархорин” захад хамгийн хямд бол “Меркури” захад өндөр үнэтэй байна. Гурилын үнэ харьцангуй тогтвортой байгааг нийслэлийн Статистикийн газрын тоо баримтаас харж болно. Тухайлбал, “Алтан тариа” компанийн савласан нэг кг гурил зэрэглэлээсээ хамаарч, 800-1500 төгрөгийн үнэтэй байна.