Энэ сарын 23-нд Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид хоёр удаа дэлбэрэлт болсон харамсалтай хэрэг гарсан. Уг дэлбэрэлтийн улмаас нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархаджээ. Мөн наймдугаар сарын 12-нд Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран зэрэг дөрвөн мужид есөн удаа дэлбэрэлт болж, дөрвөн хүн амь үрэгдэж, 36 хүн бэртэж гэмтсэн байна. Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгажээ.
Тиймээс ГХЯ-наас дэлбэрэлт болсон мужуудад гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог тул манай улсын иргэд Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)