Сүхбаатар дүүргийнхэн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр, маргааш зохион байгуулах гэж байна. Захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон авто зам, ногоон байгууламж, далан, гуу жалга, байгууллага, аж ахуй нэгж эзэмшил газраа цэвэрлэнэ. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гаднах орчны хог хаягдлыг цэвэрлэн шарилж, зэрлэг ургамлыг зулгаах аж.
Сэтгэгдэл (3)