Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Анхмаа: Цэцэрлэгийн элсэлт “Шилэн” боллоо

2016-8-29
0
ЖИРГЭХ

2016-2017 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.


-Юуны өмнө шинэ албанд томилогдсонд баяр хүргэе. Жил жилийн намар эцэг, эхчүүдэд хүүхдээ цэцэрлэгт оруулах асуудал тулгардаг. Нийгмийн асуудал эрхэлсэн таны хувьд энэ талаар тодруулга өгнө үү.


-За, баярлалаа. Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 212, төрийн бус өмчийн 386, нийт 598 цэцэрлэгт 106,717 хүүхэд хамрагдах төлөвтэй байна. Статистик үзүүлэлтээр 43,000 гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэхээр болоод байна. Харамсалтай нь бид энэ асуудлыг өнөөдөр бүрэн шийдвэрлэх боломжгүй тул эцэг, эхчүүд бухимдаж байгааг ойлгож байна.  Гэхдээ сургуулийн өмнөх нас буюу 5 настай бүх хүүхдүүдийг цэцэрлэгт элсүүлэх бодлого барьж ажиллаж байна.


- Тэгвэл цэцэрлэгт хүүхдээ элсүүлэх гэдэг эцэг, эхчүүдийн дунд өрсөлдөөнтэй асуудал хэвээр үлдэх нь ээ. Энэ жилийн элсэлтийг хэрхэн зохион байгуулж буйг эргэн тодруулбал...



-БСШУС-ын сайд, Нийслэлийн засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хамтарсан албан даалгавар сургуулийн өмнөх  боловсролд 2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг зохион байгуулах тухай  НЗД-ын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/603 дугаар захирамжийг хэрэгжүүлэхийн тулд цөөхөн хоногийн дотор ажлын хэсэг зохион байгуулан хуралдуулж  “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх зөвлөмж” гаргалаа. Тус зөвлөмжийг 8 сарын 16-нд олон нийтэд Нийслэлийн боловсролын газраас танилцуулсан. Зөвлөмжийн гол агуулга бол тухайн цэцэрлэгт элсэх хамран сургах тойргийн нийт хүүхдийг бүртгэх бөгөөд тэдгээрээс  20%-тай тэнцэх хүүхдийг зорилтот бүлгээс авах юм. Тодруулбал, амжиргааны доод түвшнээс доогуур орлоготой, эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, 3-6 насны 2 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй эсвэл тухайн хүүхэд хагас буюу бүтэн өнчин бол цэцэрлэгт шууд элсэх боломжтой юм. Харин үлдсэн 80%-д нь “Элсэлтийн тасалбар” буюу санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүдийг элсүүлэх юм.



-Санамсаргүй түүврийн арга гэдэг сугалаа мөн үү.



-Тиймээ. Төрийн өмчийн цэцэрлэгүүд 1,8 дахин хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа энэ үед иргэдэд эрх тэгш сонголт эдлүүлэхэд үүнээс өөр арга харамсалтай нь байсангүй. Дараагийн жилүүдэд цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах бөгөөд элсэлтийг цахим хэлбэрээр явуулахаар судалж байна.


-Өнөөдөр цэцэрлэгийн насныхны хувьд чухал өдөр болох нь ээ. Элсэлтийн асуудал жил бүр маргаан дагуулдаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?


-Цэцэрлэгийн элсэлт тойрсон ашиг сонирхлын зөрчил, шударга бус асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016 оны 08 сарын 22-ны өдийн  А/612 дугаартай “Цэцэрлэгийн бүртгэлийн ил тод нээлттэй мэдээллэх тухай” захирамж гаргасан.  Энэхүү захирамжийн хэрэгжилтийг  хянахаар НЗДТГ нь АТГ-тай хамтран “Сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа хэрэгжилтэд хяналт тавих”  ажлын удирдамж гарган баталлаа. Ингэснээр таны хүүхдийн элсэх хүсэлтэй цэцэрлэгт нийт хэдэн хүүхэд авах тухай мэдээлэл ил тод болохоос гадна тэдгээр хүүхдүүдийн 20% нь ямар шалгуураар элсэж байгаа талаар болон 80% -д хамран сургах тойргийн буюу харъяалалын дагуу хүүхэд элсэж байгаад хяналт тавих бүрэн боломжтой болох юм. Эдгээр мэдээллүүд НБГ, дүүргүүдийн Боловсролын газрын цахим хуудсанд тавигдах юм. Мөн эцэг эхчүүд элсэлттэй холбоотой гомдол саналаа АТГ-ын 18001969, НБГ-ын 70113033, 70113039 утсанд хандан мэдээллэх боломжтой.


-Цэцэрлэгийн элсэлт энэ хичээлийн жилээс эхлэн нээлттэй болж байгаа гэж ойлгож болох нь ээ...


-Тийм ээ. Хамгийн гол нь цэцэрлэгийн бүртгэл, элсэлт  ил тод нээлттэй буюу “Шилэн” боллоо. Ингэснээр элсэлттэй холбоотой ашиг сонирхлын зөрчил гаргахаас сэргийлнэ гэдэгт итгэж байна. Цэцэрлэгийн удирдлагуудтай хариуцлага тооцох системийг илүү тодорхой болгож өгч байгаа юм. Мөн тухайн хорооны өрхийн судалгаанд үндэслэн цэцэрлэгийн бүртгэл хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр сургууль, цэцэрлэг болон хороодын Засаг дарга нарын ажлын уялдаа холбоог илүү сайжруулж, цаашдаа бүх мэдээлэл цахим хэлбэрт ороход түлхэц үзүүлнэ гэж найдаж байна.



-Нийслэлийн шинэ удирдлага эрх барих дөрвөн жилд цэцэрлэгийн асуудалд хэрхэн анхаарах төлөвтэй байгаа вэ?


- Нийслэл хотын хэмжээнд ашиглалтын хугацаа нь хэтэрсэн 31 цэцэрлэг байдаг. Эдгээр цэцэрлэгүүдийн хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлж шинэчлэхээр судалж байна. Цаашид төсөв хөрөнгийн бүхий л боломжид тулгуурлан эх орны ирээдүй болсон бяцхан иргэдийнхээ боловсролын төлөө анхааран ажиллах болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 999 (202.131.238.115)
    Сонгуулийн өмнө бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэж хошгируулаад одоо болохоор үнэхээр боломж алга гэж хуцаж байхийн энэ орлогч гээд байгаа хүүхэн ямар ч төрийн албаны мэдлэг алга. Хэдэн цаас өгч энэ суудлыг авсан байхдаа хөөрхий??????
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    43 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    45 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    50 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    1 цаг 16 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    1 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    2 цаг 9 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    2 цаг 47 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    2 цаг 52 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    3 цаг 12 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 23 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    3 цаг 40 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    3 цаг 51 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    4 цаг 3 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    4 цаг 56 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    5 цаг 7 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    5 цаг 47 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    5 цаг 49 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 55 мин
  • АНУ-Ираны талуудын хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул газрын тосны үнэ эргээд нэмэгдэв
    6 цаг 1 мин
  • Улаанбурхан өвчнөөр 56 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    6 цаг 14 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК