БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ой, хээрийн түймэр унтраах зургаан автомашин болон 2430 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр хүлээлгэн өгөв. Онцгой байдлын ерөнхий газрын гал түймэртэй тэмцэх газар “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын ой хээрийн гал техник, багаж хэрэг шинэчлэн сайжруулах төсөл боловсруулан 2015 онд БНХАУ-ын Засгийн газарт өргөн барьж байжээ. Уг төслийн хүрээнд эдгээр автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бэлэглэж байгаа бөгөөд ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэл бүхий орон нуттийн Онцгой байдлын газруудад хуваарилах ажээ.