Хан-Уул дүүргийн X хороонд байрлах Төрийн банк- ны салбарт СН32957609 серийн дугаартай 100 юанийн хуурамч дэвсгэрт борлуулсан байжээ.
Хуурамч дэвсгэрт байгааг мэдсэн банкныхан өнгөрсөн лхагва гаригт цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Мөн Баянгол дүүргийн XX хороонд байрлах Толомт” банк- ны салбарт AC24231785 серийн дугаартай 20 мянган төгрөгийн хуурамч дэвсгэрт илэрсэн гэнэ. Уг хуурамч мөнгө тус банкинд 16.00 цагийн үед орлогоо хийх гэж байсан 35 настай Б гэдэг эмэгтэйн 60 мянган төгрөг дундаас илэрсэн аж. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн 11 хэлтэст шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)