СХД-ийн 6-р хороо "Содон" хорооллын "ХААН" банкны салбарт хуурамч мөнгөөр гүйлгээ хийх гэж байсан хүн баригдлаа" гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн алба хаагчдад мэдээлснээр очиж шалгасан байна. Ингэхэд, БГД- .... тоотод суух 24 настай эмэгтэй М-гийн тушаасан орлогын мөнгөнөөс АА5211855 сери дугаартай хуурамч 20.000-тын дэвсгэрт илэрснийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн ЧД-ийн 11-р хороо "Хүчит шонхор" захын ХААН банкны салбар дээр хуурамч мөнгөн дэвсгэрт илэрлээ" гэсэн мэдээллийг шалгахад: СБД-.... суух 53 настай эмэгтэй Д-гийн тушаасан орлогын 8.662.000 төгрөгнөөс AG0053063 сери дугаартай хуурамч 10.000-тын дэвсгэрт илэрснийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Т.Энхэлээ