Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 54-р байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт шөнийн 01 цаг 38 минутад ирсэн байна.
Нийслэлийн онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай ажиллаж утаажилтын бүсээс гарч амжаагүй, угаартах эрсдэлд ороод байсан 26 иргэний амь насыг авран хамгааллаа. Гал түймрийн улмаас иргэд барилга дотор хорт утаанд угаартах аюултай байсан тул гал сөнөөгчид Аврах эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллажээ.