Дорнод аймагт малын гоц халдварт боом өвчин гарчаа. Тодруубал, Хэрлэн сумын 2-р багийн иргэн Э-гийн бог малд боомын шинж тэмдэг илэрснээр өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд боом өвчин мөн болох нь тогтоогджээ. Одоогоор холбогдох байгууллагууд халдвартай бүсэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, ойр хавийн мал сүрэгт дархлаажуулалт явуулж, хорио цээр тогтоожээ.
Өчигдөр оройноос аймгийн төв рүү орж гарах зам дээр хяналтын постууд ажиллаж эхэлсэн байна.