Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Эрдэнэтээс коксжих нүүрсний Овоот орд хүртэл 547 км төмөр зам барьж, ашиглах эрх авсан.
Уг төмөр замын инженеринг, ханган нийлүүлэлт, барилга угсралтад шаардлагатай санхүүжилтийн 75 хүртэлх хувийг Хятадын Хөгжлийн банк олгох сонирхлоо илэрхийлсэн талаар proactiveinvestors.com.au цахим хуудас мэдээлэв.
Ташкентад болсон Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр баталж, түүний хүрээнд шинэ төмөр замын коридор барих талаар ярилцсаны дараа урд хөршийн банк уг шийдвэрийг гаргажээ.
Тэд дээрх төслийн эхний шатны ТЭЗҮ-д сэтгэл хангалуун байгаа бололтой. ТЭЗҮ-ийг энэ оны эцсээр дуусгахаар төлөвлөж буй аж. Хятадын Засгийн газрын бодаогын дагуу үйл ажиллагаа явуулдаг тус Хөгжлийн банк томоохон хөрөнгө оруулагчид тоо- цогддог байна. “Aspire Mining” компани мөн Хятадын “Sinosure” корпорац, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, ‘Торгоны зам” зэрэг сангаас санхүүжилт авч магадгүй юм байна. Коксжих нүүрсний Овоот ордыг JORC ан- гиллаар 255 сая тонн нөөдтэй хэмээн өмнө нь мэдээлж байв. Дээрх мэдээллийн дараа “Aspire Mining” компанийн хувьдааны ханш 66 хувиар дээшлэн, 0.03 австрали доллартой тэнцжээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл (4)