“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг чуулга уулзалт “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриан дор явагдах аж.
Уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нар нээж үг хэлсэн бол эхний салбар хуралдааныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хөтлөн явуулж байна.