Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 338 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч, 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Хүүхэд өртсөн зам тээврийн осол 3 бүртгэгдэж үүнээс сургуулийн өмнө насны 0, сургуулийн насны 3хүүхэд байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч -0, явган зорчигч-0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: БЗД-ийн нутаг Нарны зам, Шунхлай ШТС-ын урд замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч овог нэр, оршин суух аяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.
СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн хойд автобусны буудалд "Цахилгаан тээвэр" ХХК-ны троллейбусны жолооч О нь зорчигч 06 настай эмэгтэй А-г хаалгаараа хавчиж гэмтээсэн байна.
Сэтгэгдэл (2)