Дорноговь аймгийн Мандах суман дахь “Хаан” банкыг зэвсэглэн дээрэмдсэн этгээдүүдийг баривчилсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл сэжигтнүүд 1994 онд төрсөн, 22 настай эрхэлсэн тодорхой ажилгүй, дунд боловсролтой Дорноговь аймгийн харьяат Г, М нар байжээ.
Тэд банк дээрэмдэхийн өмнө айлын өвөлжөөнөөс буу хулгайлж, банкыг үйлчлүүлэгчгүй байх цаг үеийг ашиглан хэргийг үйлдсэн байна. Тухайн үед Мандах сумын “Хаан” банк хамгаалалтын ажилтангүй, дохиолол нь ажилладаггүй байсан аж. Сэжигтнүүд энэ байдлыг далимдуулан банканд нэвтэрч, банкны ажилтнуудыг цагдаа дуудахыг завдах үед тааз руу буудан айлгаж, мөнгийг нь дээрэмдээд зугтсан байна. Ингээд дуудлагын дагуу цагдаа нар хэргийн газрыг шалгахад баг өмссөн үл таних хоёр залуугийн дүр зураг камерт үлдсэн байжээ.
Тиймээс Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хил залгаа аймгуудын цагдаагийн алба хаагчидтай хамтран өмссөн хувцсаар нь эрэн сурвалжилж, тэднийг баривчилсан байна. Одоо тэднийг Эрүүгийн хуулийн 145.2, 147.2-т заасныг үндэслэн шалгаж байгаа аж.
Мөн сэжигтэн этгээдүүдийн нэг Г нь өмнө нь малын хулгайн хэргээр тэнсэн харгалзах ял авсан байхдаа хэргийг үйлдсэн байна.