зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхцэцэг: Германаас авч байгаа бэлдэцтэй ижил паспортыг Унгараас үнэтэй авах гээд байгаа зүйл огт байхгүй

2016-9-09
0
ЖИРГЭХ

Унгараас олон улсын стандартын шаардлага хангасан чиптэй паспорт нийлүүлнэ

 

Энэ зун гадаад паспортын хүлээлт үүсээд байгаа талаарх мэдээлэл нилээд гарсан. Гэтэл ойрын хэдэн өдөр ХБНГУ-д захиалдаг бэлдэцийг Унгараас өндөр үнээр захиалж, олон сая төгрөг шилжүүлснээс паспортын бэлдэц тасрахад нөлөөлсөн гэх мэдээлэл гарсан. Тэгвэл гадаад паспортын бэлдэцийг авах улсыг ямар учраас сольсон, хэзээнээс хүлээлт үүсээд байгаа паспортын захиалгыг хэвийн явуулах талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгтэй ярилцлаа.

 

 


-Гадаад паспортын захиалга авахгүй удаж байна гэх шүүмжлэл энэ зун нэлээд хөвөрлөө. Гадаад паспортын бэлдэц тасарсан шалтгааныг  ч олон янзаар тайлбарлаад байна. Та үүнийг тодруулж өгөөч?


-Сүүлийн таван жилийн тоон мэдээнээс харахад жилд 100,0-120,0 мянган иргэн шинээр гадаад паспорт захиалан авсан байдаг. Харин 2015 оноос эхлэн гадаад паспортын захиалга 190,0 мянга гаруй болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл нэг жилийн дотор 70,0 мянга орчим иргэн гадаад паспорт илүү захиалсан байдаг. Тиймээс өнгөрсөн жил эдгээр иргэдэд паспорт олгохын тулд ХБНГУ-аас дараа төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ хийж, бэлдэц аваад иргэддээ үйлчилгээгээ үзүүлчихсэн юм. Тухайн үед мөн л төсөв хүнд байсан учраас зээлээр бэлдэц авсан.


Харин 2016 оны улсын төсөвт 150,0 мянган бэлдэцийн үнэ болох 850,0 сая төгрөгийн санхүүжилт суугдсан байдаг. Энэхүү санхүүжилтээс 2015 онд авсан бэлдэцийн өр, 2016 онд нийлүүлсэн 80,0 мянган гадаад паспортын бэлдэцийн төлбөр 630,0 сая төгрөгийг Германы компанид, гааль болон нэмүү өртгийн татварт 70,0 гаруй сая нийт 700,0 орчим сая төгрөгийг нь шилжүүлсэн байдаг.

 

Дөрөвдүгээр сараас эхлэн Хууль зүйн яам болон Сангийн яам гээд холбогдох байгууллагуудад 7,8 дугаар саруудад паспортын бэлдэц нөөц хүрэлцээгүй болж, хүндрэл үүсэх нь гэдэг асуудлаар удаа дараа танилцуулга хүргүүлж байсан. Гэвч төсөв хүндрэлтэй байсан учраас энэ асуудал хойшилсоор ийм байдал руу үүсчихсэн. Харин үлдэгдэл санхүүжилтийг энэ оны 7 сард хийсэн гэрээний  160,0 мянган бэлдэцийн урьдчилгаанд  шилжүүлсэн дээ.


Ер нь манай байгууллага паспортын бэлдэцийн гэрээг дур мэдэн хийдэггүй. Хууль зүйн яамнаас тухайн жил хичнээн тооны паспортын бэлдэц авах гэрээний эрх олгоно тэрхүү эрхийнхээ хүрээнд л гэрээ хийж, бэлдэцээ авдаг.

 

-Өмнөх оны өр төлбөрөө барагдуулах талаар өнгөрсөн жил төсөвт тусгуулаагүй юм уу. Энэхүү мөнгийг бэлдэц авах мөнгөнөөсөө барагдуулах нь зүйтэй байсан юм болов уу?


-Төрийн байгууллага гадаад улс руу зүгээр нэг дур мэдэн мөнгө шилжүүлэхгүй, эхлээд өөрийн яамандаа хүсэлтээ гарган, яамнаас Сангийн яам руу хүсэлт явуулна. Ингээд л Сангийн яамнаас шилжүүлэх эрх олгосноор шилжүүлэг хийгдэнэ. 2015 онд төсвийн тодотголд бэлдэц авах санхүүжилт суулгуулахаар санал хүргүүлсэн боловч суугдаагүй байсан.

 

-Одоо бэлдэц хангалттай ирсэн үү. Төсөв мөнгийг нь хэрхэн шийдвэрлэсэн бэ?

 

-Энэ онд гадаад паспорт захиалах иргэдийн тоо эрс өссөн. Оны эхний долоо сарын байдлаар 122,0 мянган иргэн гадаад паспорт захиалж аваад байна. Энэ бүх ачаалал, гадаад паспортын бэлдэц зэргээс шалгаалан 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 3 хоногт үзүүлдэг яаралтай үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, Засгийн газрын тогтоолоор батлагдсан ажлын 10 хоногт үзүүлдэг үйлчилгээг үзүүлж байна. 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын гурав хоногт гадаад поспортыг гаргадаг үйлчилгээгээ үзүүлж эхэлнэ. Германаас 9 дүгээр сард 2 удаа тодорхой тооны бэлдэц хүлээж авлаа. Мөн энэ  сарын 25-26-ны өдрүүдэд нийлүүлэх бэлдэцээ хүлээн авмагц иргэдэд яаралтай үйлчилгээгээ үзүүлээд эхлэх болно.

 

-Германаас хичнээн бэлдэц ирж байгаа вэ? Хөрөнгө мөнгийг нь хэрхэн шийдвэрлэсэн талаар тодруулаач?


-Германаас 160,0 мянган бэлдэц авах гэрээ хийгдсэн. Уг бэлдэцийн төлбөрийн 40 хувийг нь төлсөн. Харин үлдэгдэл санхүүжилтийг 2016 оны төсвийн тодотголд тусгуулахаар санал хүргүүлээд байна. Энэ асуудал шийдэгдвэл ирэх онд бэлдэцийн өр төлбөрийн асуудал яригдахгүй юм.

 

-Ирэх онд энэ жилийнх шиг бэлдэц дуусах, хөрөнгө мөнгөний асуудал үүсэхгүй байх ямар зохицуулалтыг хийж байгаа вэ?

 

-Манай байгууллагаас 2017 оны төсөвт тухайн жилийн хэрэгцээт бэлдэцийн санхүүжилтийг суулгуулахаар санал өгсөн. Хэрэв хүргүүлсэн санал тэр чигээрээ батлагдаад ирвэл ямар нэгэн хүндрэл үүсэхгүй.

 

-Сүүлийн өдрүүдэд ХБНГУ-д захиалдаг бэлдэцийг Унгараас өндөр үнээр захиалж олон сая төгрөг шилжүүлснээс паспортын бэлдэц тасрахад нөлөөлсөн гэх мэдээлэл гарах боллоо. Та үүнд тайлбар хийхгүй юу?

 

-Үндэсний энгийн гадаад паспорт буюу иргэдэд олгож буй улаан паспортын бэлдэцийг Германаас 2002 оноос хойш нийлүүлж байгаа. 2006 онд Олон улсын ICAO-гийн стандартад нийцүүлж, манай гадаад паспортад сүүдэртэй зураг оруулж, загварт бага зэрэг өөрчлөлт орсон. Тодруулбал өнөөдөр манай улсын иргэд 2002, 2006 оны гэсэн 2 өөр загварын гадаад паспортаар гадаад оронд зорчиж байгаа.


Харин Монгол Улсын Засгийн газар 2010 оны 289  дүгээр тогтоолоор “Агаарын тээврийг хялбаршуулсан үндэсний хөтөлбөр” батласан. Уг хөтөлбөрт нэгдүгээрт машинаар уншигддаггүй, одоогийн хэрэглэж байгаа үндэсний энгийн гадаад паспортыг 2015 оны 11 дүгээр сар 24-ны өдрөөс өмнө эргэлтээс гаргах, хоёрдугаарт олон улсын стандартад нийцсэн чиптэй гадаад паспортыг иргэдэд олгохоор тусгагдсан юм.


Хөтөлбөрт тухайн иргэний биометрик өгөгдөл болох гарын хурууны хээ, тоон гэрэл зураг, эцэг(эх)-ийн нэр, нэр төрсөн, он, сар өдөр, регистрийн дугаар гэх мэт мэдээлэл агуулсан чиптэй паспортыг иргэдэд олгохоор тусгагдсан. Холбогдох яам агентлагууд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтэгл ажлыг шат дараатайгаар хийж байгаа.

 

-Энэхүү чиптэй гадаад паспортыг Унгараас нийлүүлэх компанийн тендерыг хэзээ, хаанаас зарласан байдаг юм бол?


-2015 онд Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам болон Мэдээлэл шуудан харилцаа технологийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг ХЗЯ дээр байгуулагдаж, чиптэй гадаад паспорт нийлүүлэх тендер зарласан байдаг. Ингээд ажлын хэсэгт хэд хэдэн гадаадын компани санал ирүүлснээс  Унгар улсын мөнгөн тэмдэгтийн компанийг шалгаруулсан байдаг.

 

2016 оны нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Унгар улсын Ерөнхий сайд манай улсад айлчлах үеэр Монгол Улсад чиптэй гадаад паспортын бэлдэц нийлүүлэх тус улсын мөнгөн тэмдэгтийн компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураг үйл ажиллагаа болсон байдаг. Засгийн газрын 402 тогтоолоор олгогдсон эрхийнхээ хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга гэрээг үзэглэсэн.

 

-Тэгвэл Унгар улсын бэлдэц нийлүүлэх талд энэ жил нэлээдгүй мөнгө шилжүүлсэн байдаг. Энэ ямар учиртай мөнгө юм бол?

 

-Паспортын урьдчилгаа мөнгийг гэрээ байгуулагдсанаас хойшхи 30 хоногийн дотор шилжүүлэх ёстой гэж гэрээнд заагдсан 10 хувийг шилжүүлсэн байдаг.

 

-Энэхүү чиптэй гадаад паспорт нь одоогийн хэрэглэж байгаа улаан паспортоос юугаараа ялгаатай юм бэ. Давуу тал нь юу байх юм?

 

-Одоогийн олгож байгаа Үндэсний энгийн гадаад паспортыг иргэд нэг болон таван жилийн хугацаатайгаар олгодог, мөн хоёр удаа хүчинтэй хугацааг нь  сунгадаг. Энэхүү хугацаа сунгалтын мэдээлэл нь олон улсын ICAO-гийн бичлэгт ордоггүй учраас стандартад нь нийцдэггүй гэж үздэг болохоор манай иргэд гадаад улсын элчинд виз мэдүүлэх болон зорчиход хүндрэл үүсдэг. Энэ утгаараа гадны улсын визэнд авахад илүү олон шалгуур тавьж, нотлох баримт бичиг шаарддаг юм билээ. Үүнийг ч 2010 онд манай оронд ирсэн олон улсын иргэний нисэхийн байгууллагын ажилтнууд гадаад улсын виз мэдүүлсэн танай орны 10 иргэн тутмын 2-3-т виз олгодог байхад ICAO-гийн стандартийг хангасан машинд уншигддаг баримт бичгийг иргэддээ олгодог орны 10 иргэний 7-8-д нь виз гарч байна гэдгийг ч хэлж байсан. Энэхүү паспортын чип дэх мэдээлэл нь машинаар уншигдахаас гадна уг паспортыг иргэнд 5, 10 жилийн хүчинтэй хугацаагаар олгох бөгөөд паспорт 48 хуудастай байх юм.


-Тэгэхээр чиптэй паспортыг олгоод ирэхээр хүн бүр паспортаа солих шаардлага тавигдах уу?

 

-Үгүй ээ. Засгийн газрын тогтоолын тэмдэглэлд зааснаар иргэн өөрөө хүсвэл үндэсний энгийн улаан паспорт авч болно. Харин олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдсөн чиптэй паспортыг авъя гээд захиалбал энэхүү боломж нь нээлттэй байхаар.

 

-Эдийн засгийн хүндрэлтэй үед энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүснэ гэх шүүмжлэл гараад байгаа. Тэгвэл энэ талаар жаахан тодруулаач?


-Энэхүү ажлыг эхлүүлэхэд мэдээж цаг хугацаа, хөрөнгө мөнгөний асуудал гарах нь ойлгомжтой.


-Чиптэй паспортыг хэзээнээс олгож эхлэх бол?


-Энэ нь бэлтгэл ажлын явцаас л шалтгаалах байх.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (112.72.12.58)
    хүүхэд байхад нь ганганд уулзаж байсан одооч хөгшөрсөн харагдана,
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (43.242.243.235)
    ene ch evgui avgai daa
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Монгол (202.179.29.79)
    Энэ авгай баяжиж дуусч байга даа, 200-500 мянгаар гадаад пасспортны үнд оруулсан хүн чинь энэ шүү дээ.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • зочин (119.40.98.162)
    Энэ авилагч,хүн ялгаж харьцдаг тэнэг авгайг хөөж явуулаачээ.Буг болсон балиар авгай даа.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.9.91.66)
    Гэрээндээ юу тусгагдсаныг мэргэжилтэнүүд нь ч тэр , дарга нар нь ч тэр анзаараагүйгээс эсвэл өөр шалтгаанаар паспортын асуудал ийм болсон гэдгээ яагаад нуугаад байна вэ
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Zochin (202.9.44.123)
    Gadaad pesportniihaa yniig todorhoi hemjeegeer nemeh heregtei sh dee.Mungunii hansh yaj ih unaj bna,bas l bodoh l asuudal shyy.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.29.21)
    Бас л нэг мөнгөний газар даа. Нэгэнт л паспорт олгож байгаа бол 1 жил энэ тэр гэхгүй боломжит дээд хугацаагаар нь олгох нь зүйтэй юм. 1 жилийн төлбөр гээд паспортын үнээ олж авчихаад дараа нь сунгалт гээд дахин дахин мөнгө авдаг буруу тогтолцоо. Дээр нь бид зүгээр үнэ тэлбэргүй паспорт аваагүй хангалттай өндөр үнэ төлж авч байгаа, төлбөрийн хувьд гадаадын чиптэй паспорт авдаг үнэтэй л адилхан үнэ төлж байгаа. Жолооны үнэмлэх, гадаад паспорт гэх мэт зайлшгүй шаардлагатай бичиг баримт дээр дандаа улс төрийнхөн бизнес хийдэг, тэрийгээ ч олигтойхон хэл амгүй хийчхэж чадахгүй юм даа булдруунууд
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (202.131.245.226)
    Pasport avch baigaa humuus bugd munguu tuluud avdag bizdee yagaad sanhuujilt baihgui geed baigaan bee Sungalt hiilgesen ch mungu tuldug Ajlaa l zohion baiguulj tuluvluj chadaagui yum bishuu
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Zochin. (112.172.133.1)
    Jinhehe avilgach daa.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.37.252)
    ajil hiideg hun dandaa buruutan boldgiin zugeeree zuv l bna sh dee olon ulsiin shaardlaga hangasan passtai boloh wu ni buruu bgaan
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • зочин (183.81.169.44)
    балай авгай хувийн эмнэлэг рүүгээ зайлбал таарна иймэрхүү балайгаас болж төрийн алба танилын алба болоод байна Ирсэн зүгрүүгээ сурсан дуугаа дуулаад явбал таарна даа дүү
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • zochin (43.242.242.212)
    ene avgai uimuulj baigaa shuu.irgeded beldes baihgui geed tanil taldaa bolhoor uguud baigaa shuu.Dashnym gej door ni baidag nuhur haritsaa baihgui eldveer doromjlood baigaa shuu
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 54 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 55 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 10 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 17 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 46 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК