Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Насантогтох: Олимпийн наадмын бэлтгэлээ нам дор газар хийсэн нь алдаа

2016-9-09
0
ЖИРГЭХ

Үндэсний шигшээ багийн албаны дарга, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохтой ярилцлаа. 

-Та Үндэсний шигшээ багийн албаны дарга болоод удаагүй байна. Ажлаа юунаас эхлэв?


-Би ажлаа аваад дөнгөж долоо хонож байна. Энэ хугацаанд “Рио-2016” олимпийн наадамд оролцсон шигшээ багийн тайланг сонсч, дүгнэлт хийж байна.  


-Өвөрмонголын шигшээ багтай хийсэн гэрээгээ дуусгачихсан юм уу? 


-Дуусаагүй. “Лондон-2012” олимпийн наадмын дараа жүдо бөхийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы жүдо бөхийн шигшээ багт дөрвөн жил ажиллах санал хүлээн авсан. Тэнд гурван жил ажиллажээ. Миний урд хөршид хийсэн гэрээ ирэх жил дуусах байсан ч Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн удирдлагууд надад Үндэсний шигшээ багийн албаны даргаар ажиллах санал тавьсан юм. Тэд хэлэхдээ “Та сургалт дасгалжуулалтын арга чиглэлд илүү туршлагатай хүн, улсын нэр хүндтэй цол авсан, түүнийгээ амжилт нь буураад буй зарим спортын төрлүүдийг сайжруулж улсдаа хариу барих ёстой" хэмээн энэ албанд томилсон.  


-Одоо шигшээ багт спортын 17 төрөлд дасгалжуулагч, тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж, тэмцээн уралдаанд оролцож байгаа. Та ирэх дөрвөн жилд шигшээ багт спортын ямар шинэ төрлийг бодлогоор дэмжих вэ?


-Олимпод амжилт гаргах төрлийг илүү дэмжих ёстой юм. Гэхдээ бусад спортын төрлийг орхино гэсэн үг биш. “Рио-2016”-гийн өмнө манайхан олимпод өмнө нь байгаагүй 43 тамирчин орлоо гээд ярина билээ. Олимпод олуулаа оролцох нь сайн хэрэг л дээ. Гэхдээ тамирчдын тоонд биш, чанарт илүү анхаарах нь чухал. Би энэ зарчмыг барьж ажиллана. Бид спортын салбартаа дэлхийн хэмжээний бодлого боловсруулан ажиллах хэрэгтэйг сүүлийн олимпийн наадмын ялалт, ялагдал бидэнд харууллаа. Одоо бол олимп, ДАШТ-д медаль хүртэх магадлалтай спортын төрлүүдийг бодлогоор дэмжинэ. Түүнээс биш олимпийн наадамд оролцох эрх авсан хүн бүрийг оруулах нь зохисгүй бодлого гэж үзэж байна. Нэг жишээ дурдахад, саяын олимпод Хойд Солонгосын шигшээ баг 30 гаруй тамирчинтай Риод оролцоход 7-8 медаль хүртлээ. Манайхаас цөөн хүнтэй олимпод оролцоход биднээс хэд дахин илүү амжилт үзүүллээ. Тэд дээхэн үед дөрвөн бөхтэй  олимпод оролцоход гурав нь медаль хүртсэн. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа үед амжилт үзүүлэхээргүй тамирчдыг заавал олимпод сойж улсын төсвийг дэмий үрж болохгүй. Монголын шигшээ баг “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадамд 30 хүрэхгүй тамирчинтай оролцоход 4-5 медаль хүртэж болоод байсан. Гол нь оролцогчдын тоо биш чанар чухал юм шүү дээ. 


-“Рио-2016” олимпийн наадамд манай шигшээ багийн алдаа нь юунд байв?


-Манай багш, дасгалжуулагч, эрдэм шинжилгээний ажилтнууд шинжлэх ухаанаа илүү сайн судлах хэрэгтэй. Бид энэ салбарт нэлээд хоцрогдож яваа. “Рио-2016” олимпийн наадам манайхаас 12 цагийн зөрүүтэй, өндөр уулын бүст орших Бразилд Монголын тамирчид өмнө нь болон очоод яаж бэлтгэл сургуулилт хийвэл илүү амжилт үзүүлэхийг судлах ёстой байсан. 


-Таныхаар яаж бэлдэх ёстой байсан бэ?


-Өндөр уулын бүс, олон цагийн зөрүүтэй газар нэг бол 10-14 хоногийн өмнө, эсвэл тулгаж очих байсан. Ингэвэл хүний бие организм тухайн газрын уур амьсгалд хурдан дасан зохицдог. Манай зарим спорт холбоод цаг хугацаагаа буруу тооцоолсон. Цагаа зөв тооцоолсон бол үүнээс илүү амжилт үзүүлэх байсан. Мөн олимпийн наадмын бэлтгэл сургуулилтаа өндөр уулын бүст хийгээгүй, нам дор газрыг сонгосон нь алдаа боллоо. 


-Тантай уулзвал заавал асуух юм шүү гэж бодож байсан нэг асуулт байна. “Рио-2016” олимпийн наадмаас Монголын жүдо бөхийн эрчүүдийн шигшээ баг ганзага хоосон ирлээ. Тэдний алдаа нь юу байв. Нэгэн үе жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийг удирдаж байсан болохоор тамирчин, дасгалжуулагчдын алдааг мэдэх цөөн хүний нэг нь та?


-Тэд олимп явахдаа л алдаа гаргасан. Бразилд долоо хоногийн өмнө очсон. Хэрэв эндээс дөрөв хоногийн дараа очсон бол тамирчдын бие организм нь Бразилийн цаг агаарт илүү дасан зохицох байлаа. Жүдо бөхийн тэмцээний эхний өдрүүдэд гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Д.Төмөрхүлэг, Ц.Цогтбаатар нар хэрхэн тааруу барилдав. Уг нь тэдний барилддаг жин монголчуудын амжилт үзүүлэх  хамгийн боломжтой жин юмсан. Тэд уналтад орох үедээ тэмцээнд оролцсон юм шүү дээ. Гэтэл тэдний дараа дэвжээнд гарсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, ОУХМ Л.Отгонбаатарын барилдаан арай өөр харагдсан. Бас Д.Сумъяагийнх яг сайхан таарсан байна билээ. Тэд цаг агаар, цагийн зөрүүнд дассан үедээ барилдаад ялгарч байгаа юм. Би түрүүнд хэлсэн дээ, өндөр уулын бүс, олон цагийн зөрүүтэй газарт эрт нэг бол тулгаж очих байсан юм. Манай хөнгөн жингийнхэн дэвжээнд гарахад тэдний бие организм уналтад орсон нь надад анзаарагдсан. Нөгөө алдаа нь тамирчдын сонголт. Гэтэл манайхан 52, 60, 73 кг-д сонголтоо оновчтой хийгээгүй. Дасгалжуулагчид маань яагаад ийм сонголт хийчихэв дээ гэж их гайхсан. Олимпийн наадмын өмнө танд ярилцлага өгөхдөө энэ талаар хэлж байсан даа. Дасгалжуулагч нар тамирчны сонголт дээр тодорхой тайлбар өгөхгүй л байна. 


-Шинэ шигшээ баг “Токио-2020” олимпийн наадамд бэлдэх ажлаа юунаас эхлэх вэ?


-Шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зөв зохион байгуулахаас эхэлнэ.  


-Тэгвэл энэ удаагийн шигшээ багийн сонгон шалгаруулалт өмнөхөөс юугаараа ялгарах бол?


-Өмнө нь авч байсан тэр жишгийнхээ дагуу авна. Мэдлэг, боловсрол, хүнтэй ажиллах чадвар, тамирчдын дунд хэр нэр хүндтэй байгаа эсэхийг нь харна. Энэ сонсоход энгийн мэт боловч баг хамт олны амжилтад багагүй нөлөөлдөг. Ялгаа нь гэвэл орчин үеийн шинжлэх ухаан сайн судалдаг, түүнтэй уялдаатай хичээллэдэг, сурган хүмүүжүүлдэг хүнийг сонгоно. Хэн баг тамирчдыг зөв, эв нэгдэлтэй удирдан авч явахыг нь шигшээ багт авна. Зарим дасгалжуулагч шигшээ багт нутгийн дүү, өөрийн шавиа дэмжиж авдаг. Бүр хамаатны дүүгээ шахаагаар оруулдаг байсан. Энэ нь багийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг. Спорт ийм байж болохгүй ээ. Шигшээ багт Монголын шилдгүүд л ирэх ёстой. Намайг шигшээ багийн тайлангийн хуралд суухад “Бид өнгөрсөн дөрвөн жилд эвтэй байсан, сайн ажилласан” гэж ярих хүн гараагүй. Бүгд нэгнийгээ үгүйсгэсэн, эв найрамдалгүй байсан гэж ярьж байна. Ийм байж болохгүй ээ. Эв найрамдал гэдэг чинь баг хамт олны амжилтад маш чухал үүрэгтэйг санах хэрэгтэй. 


-“Рио-2016” олимп өндөрлөж, хэзээ мөдгүй “Токио-2020” хаалга тогшино. Гэтэл шинэ олимпийн циклд Биеийн тамир, спортын хөгжлийн төв ямар ч мөнгөгүй, санхүүгийн алдагдалтай байгаа гэж дуулдсан?


-Улс орон тэр аяараа санхүүгийн хямралтай байна. Би Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн санхүүг барьдаг хүн нь биш болохоор энэ талаар олигтой юм олж дуулаагүй.

 

Д.ЖАВХЛАН 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (103.10.23.69)
    Дөвчин заан бол дэмий дээ
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Зөв хүнээ олсон болуу З Ойдов Х Баянмөнх зэрэг хүнийг зөвлөхөөр ажилуулах энэ хүмүүс барилдааныг сайн мэднэ их зүүль сургана хэлэж зөвлөнө Гаднаас дасгалжуулагч авах нь зөв
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.32.15)
    За даа. Насантогтохоос их амжилт хүлээнэ гэдэг юу л болдоо. Харин хөрөнгө мөнгөний бололцоо нь болдогсон бол гадаадын нэртэй дасгалжуулагч багш нарыг урих, монгол хоолныхоо асуудлыг судалж, махан хэрэглээгээ зохицуулах, дасгал сургуулилтынхаа шинжлэх ухаанч арга барилыг өөрчлөхгүй бол амжилт гаргахад бэрхшээлтэй байна л даа. Тамичирчид нь харин гадаадынханаас дутах ч юм алга.Ерөөсөө манай дасгал сургуулилтын шинжлэх ухаан ч арга барил хоцрогдоод байна.
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.32.15)
    За даа. Насантогтохоос их амжилт хүлээнэ гэдэг юу л болдоо. Харин хөрөнгө мөнгөний бололцоо нь болдогсон бол гадаадын нэртэй дасгалжуулагч багш нарыг урих, монгол хоолныхоо асуудлыг судалж, махан хэрэглээгээ зохицуулах, дасгал сургуулилтынхаа шинжлэх ухаанч арга барилыг өөрчлөхгүй бол амжилт гаргахад бэрхшээлтэй байна л даа. Тамичирчид нь харин гадаадынханаас дутах ч юм алга.Ерөөсөө манай дасгал сургуулилтын шинжлэх ухаан ч арга барил хоцрогдоод байна.
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    зөв гол нь чанар амжилт гаргах хүнээ сонгож явуулах талаар бодлого алдагдсан танил төрөл хүнээ явуулсан юм биш үү
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.24.54)
    zunug zulggaj ubgun baatar dorbol batzaya motion zaluu gun tabij boldoggui yum b,h daa.
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.143.28)
    Зовлонтой ч юмдаа Амжилт гаргасан бол амаа олохгуй магтаад амжилтгуй бол тэнэг,мангар......гээд л газар доор ортол нь муулах юм даа 2020 онд таныг баахан л баалах байх даа????
    2016 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.31.49)
    Braziliin Rio Dalain ereg deer orshdog. Ene ondor gazar bish shu de
    2016 оны 09 сарын 10 | Хариулах
  • зочин (202.179.23.60)
    За энэ Балжинням эд нарын дэргэд хуучны хашир хандгай нэг юм болож төлөвлөжихсөн л яваа, Ер нь тэгээд энэ хэдэн ХӨХ Өвгөчүүлийнхээ үгийг сонсож арга туршлагаас нь суралцаж байвал нээх их буруутаад байхгүй л болов уу, Саяын Олимпоос ч сургамж авахаар нилээн алдаа дутагдал Багш дасгалжуулагч, баг тамирчидаас нилээдгүй л гарлаа шүү дээ,
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Өвөөд (103.26.193.29)
    Та зүгээр тэтгэвэрээ эдэлээд сайхан амьдар. Спорт цаг үетэйгээ л ахмт явдаг юм. Элдэв онош шалтаг одоо хэрэггүй.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • балт (59.153.113.28)
    ЭНЭ ӨВӨӨ ..гэнэ үү ..шүдлэн ноход хот манаж хонь сэргиилдэг болтол өдии төдии сар жил болдгиин..сайн нохой дагаж сурдаг юм шүү .Зарим бяруу үгээ олж дуугарна шүү ..БУХ ДАГАЖ БЯРУУ БИЛЧЭЭРТ ХҮРЭХ БОЛООГҮЙ БНА
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
    • Baatar
      Unen shuu hashir nohod sportiin amjilt garahad nollolj chadnaa. Judochid songuuliin surtchilgaand yavaad taarsan daa
      2016 оны 09 сарын 09
  • irgen (103.206.195.163)
    za medehgui, heleh amarhan, hiih hetsuu dee. gehdee amjilt husye, neeree oor bolgovol sain l bna
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • irgen (103.26.194.207)
    Uur olon olon uvuu bildee.Gehdee manaihanii yaridag HAR AVDART YOM YOM BII,HAJGAR UVGUND ERDEM BII gedeg dee.Ene hunees avah yom ih bii.Boks-Bandi gej augaa hun bas bna.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.131.226.86)
    Хүндэлж явдаг хүн маань зөв газраа очсон гэж бодож байна. Гэхдээ Рио хот өндөр уулын бүс мөн юм болов уу даа. Хажууд нь далай, далайн эрэг байсан. Уулсын өндөрийг далайн түвшнээс дээш гэж тооцдог шүү дээ.
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.41.9)
    Ene ovoogoos oor xun Mongold baidaggui yum uu?
    2016 оны 09 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    11 цаг 2 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    13 цаг 37 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    13 цаг 50 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    14 цаг 41 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    16 цаг 2 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    16 цаг 28 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    16 цаг 45 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    17 цаг 13 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    17 цаг 17 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    18 цаг 46 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    18 цаг 56 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    19 цаг 8 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    20 цаг 4 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    20 цаг 10 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    20 цаг 26 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    22 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    22 цаг 59 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК