УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Тус хууль 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж хэрэгжихээр төсөлд тусгажээ. Хуулийн төсөлд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нээж өгч байгаа юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 59 хувь нь буюу олонх дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.
Сэтгэгдэл (2)