Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Отгон-Өлзий: Монголын брэндүүдийг БНХАУ-ын зах зээлд нэг цонхны бодлогоор гаргана

2016-9-12
0
ЖИРГЭХ

        Нийгэмд шинийг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгон түүчээлж яваа залуусын нэгэн төлөөлөл болох Ш.Отгон-Өлзийтэй ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтнаар ажиллахын зэрэгцээ “Монгол брэнд” төслийг санаачлаад өдгөө амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

 

-Би МУИС-ийг 2004 онд программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. 2013 онд АНУ-ын American Council сургуулийг Хэвлэл мэдээлэл ба Улс төрийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Мөн 2014-2015 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын сургуулийг Төрийн удирдлагын менежерээр төгссөн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанд зургаа дахь жилдээ ажиллаж байна.

 

-Төрийн албанд ажиллахын зэрэгцээ олон нийтэд хандсан хэд хэдэн ажил хийж байгаа гэсэн. Тэр дундаа “Монгол брэнд” төслийг жижиг, дунд үйлдвэрийн салбарынхан сайн мэддэг юм билээ. Энэ төслийн талаар сонирхож байна?

 

-Одоогоор хоёр том санаачлага дэвшүүлээд ажиллаж байгаагийн нэг нь “Монгол брэнд” төсөл юм. Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголдоо бүтээцгээе уриатай “Монгол брэнд” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Төслөө өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлсэн. Энэ төсөл бол үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний талаарх цуврал нэвтрүүлэг, сошиал медиа, контентыг бэлтгэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэх гол зорилготой үүсгэн байгуулсан. Бидний үйл ажиллагааны явц болоод дэлгэрэнгүй мэдээлэл www.mongolbrand.mn цахим хуудаст тавигддаг.

 

-Хэдийгээр төслөө эхлүүлээд удаагүй байгаа ч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд аль хэдийнэ танил болсон. Энэ төсөлд хамрагдсан үйлдвэрлэгчдийн тухайд?

 

-Монгол бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 48 аж ахуйн нэгж, байгууллага манай төсөлд үнэ төлбөргүй хамрагдаж, олон нийтийн сүлжээгээр бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнийхээ мэдээллийг зураг, текст, дүрс хэлбэрээр дэмжүүлээд ажиллаж байна. Энэ төслийн эхний шат бол дотоодын аж ахуйн нэгж, байгууллагыг өргөн чиглэлээр хамруулах юм. Мөн хоёрдугаар шат болох олон улсын чанар, стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу экспортод гаргах боломжтой болсон бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын том зах зээлд гаргахаар ажиллаж байна. Энэ хүрээнд энэ сарын 2-7-нд Эрээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын хамтран зохион байгуулсан Эдийн засаг худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалтад “Монгол брэнд” төсөл албан ёсоор оролцоод ирсэн. Бид энэ арга хэмжээнд оролцсоноор гурван улсын эдийн засаг, чөлөөт бүсийн асуудал болоод экспортын баримжаатай бүтээгдэхүүн ямар шатанд явж байгааг судалсан. Мөн Хятадын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг нэгдсэн байдлаар нийлүүлэхэд манайхаас бэлтгэл ямар хэмжээнд буй, Хятадын талаас тээвэр, ложисток, гааль, татвар зэрэг асуудал ямар бодлогын хэмжээнд явж байгаатай танилцсан юм. Мөн “Монгол брэнд” төслийн хамт олон “Хил дамнасан цахим худалдаа” болон “Гурван улсын худалдаа аж үйлдвэрийн дээд хэмжээний форум” салбар хуралдаануудад оролцож Монголд үйлдвэрлэсэн олон улсын чанар стандартыг хангасан бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд гаргах, Эрээн хотын Их дэлгүүрт Монгол брэндийн тусгай тасаг нээн худалдаалах асуудлаар ярилцсан.

 

-Хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнтэй хамтрах тухай ямар яриа, хэлэлцээр өрнүүлсэн бол?

 

-Мэдээж хөрөнгө оруулагчдыг татах нь хамгийн чухал ажлуудын нэг. Бид энэ үеэр Хятадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдэд Монголын экспортод чиглэсэн төслийг Хятадын зах зээл рүү гаргах ажлыг эхлүүлэх талаар хэд хэдэн яриа хийсэн. Зарим хэсэг нь хамтран гэрээ хийх шатанд явж байна. Бид ажлуудаа багаас нь эхлүүлэх зорилго тавьж ажиллаж байгаа. Эхний  ээлжинд БНХАУ-ын Эрээн хотод Монголын бараа, бүтээгдэхүүнийг чөлөөт бүсийн шугамаар татваргүйгээр нийлүүлж, хуралдаалах санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр ноос, ноолуур, арьс, шир зэрэг Монголд үйлдвэрлэсэн бүх төрлийн бүтээгдэхүүнийг Эрээн хотын Их дэлгүүрт нэгдсэн байдлаар борлуулна. Цаашид Шилийн гол, Хөх хот, Бээжин, Тьянжин, Шинжин гэсэн том хот руу нийлүүлэх хэтийн зорилготой байна. Мөн Хятадад нийтлэг хэрэглэдэг олон улсын худалдааны цахим сүлжээнд Монголын бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор тавьж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна.

 

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд бараа, бүтээгдэхүүнээ нэгдсэн байдлаар Эрээн хотод нийлүүлнэ гэдэг том боломж. Энэ ажил хэзээнээс хэрэгжих бол?

 

-Энэ сардаа багтан эхний ээлжийн компаниудыг сонгон шалгаруулж, Эрээн хотын зах зээлд гаргана. Үүний зэрэгцээ борлуулалтаа сайжруулах менежментийг сайн гүйцэтгэснээр Монголын брэндүүд БНХАУ-ын зах зээл рүү нэгдсэн байдлаар, нэг цонхны бодлогоор гаргахаар төлөвлөөд ажиллаж байна. Өмнө нь аж ахуйн нэгж, компаниуд дангаараа Хятадын талтай гэрээ хийдэг байсан. Мөн тухайн үед чөлөөт бүс болоод татварын хөнгөлөлт үзүүлэх татаатай орчин бүрдээгүй байв. Улс төрийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нар сүүлийн жилүүдэд олон удаагийн давтамжтай айлчлал, уулзалтыг хийж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, экспорт, импорт болон гааль, татвараа хөнгөлөлттэй байлгах зэрэг тааламжай, уян хатан харилцааны төвшинд хүрээд байгаа. Энэ нөхцөлд баялаг бүтээгчид экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэг цонхны бодлогоор Хятадын зах зээл рүү гарах цаг нь болсон. Үүнд зөвхөн “Монгол брэнд” төслийнхөн биш монголчууд бүгдээрээ Монгол брэндийг хамтдаа цогцлоож, амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.

 

-“Монгол брэнд” төслөөс гадна “Мэргэжлийн боловсролыг дэмжих сан”-г үүсгэн байгуулсан гэсэн. Энэ сан ямар салбар үйл ажиллагаа явуулдаг юм бол?

 

-2014 онд АНУ-ын Харвардын сургуулийн богино хугацааны сургалтад хамрагдаж, “Digital marketing: Social media and online strategies” сэдвээр мэргэжил дээшлүүлсэн. Тодруулбал, сошиал медиа, сурталчилгааны чиглэлээр тодорхой хэмжээний туршлагатай болж ирсэн. Сүүлийн олон удаагийн сонгуульд нийгмийн сүлжээнд идэвхтэй ажилласан багийн бүрэлдэхүүнд багтаж ажилласан. Энэ салбарт бас ч үгүй нэлээд туршлага хуримтлуулж байна. Үүнээс гадна Харвардын сургуульд сурч байхдаа тэнд суралцдаг Монгол оюутнуудтай хамтран “Мэргэжлийн боловсролыг дэмжих сан”-г байгуулсан. Энэ сан дэлхийн 100 их, дээд сургууль болон Харвардын сургуульд Монгол хүнийг сургахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Анх Харвардын сургуульд сурч байхдаа энэ санг байгуулсан. 2014 онд сангаа албан ёсоор бүртгүүлсэн. Үүнээс хойш өөрийгөө оролцуулаад есөн залууг Харвардын богино хугацааны сургалтад хамруулаад байна. Харвардын сургууль нь 13 салбар сургуультай. Үүний нэг нь олон улсын оюутнуудад зориулсан богино хэмжээний сургалтыг явуулдаг. Энэ сургалтад ес дэх оюутныг Монголоос хамруулаад ажиллаж байна. Сургалтын хувьд хоёр сард нэг удаагийн давтамжтайгаар хичээллэдэг. Богино хэмжээний сургалт учраас Харвардын сургуульд сурах сонирхол, зорилготой залууст боломж олгох зорилгоор манай сан гүүр нь болж ажиллаж байна. Нэг талаасаа ес гэдэг бага тоо. Нөгөө талаасаа юу ч байхгүй байсныг бодвол ахиц дэвшил гарч байна гэж дүгнэж болох юм.

Д.Цэцэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.55.183.174)
    sain sanaachilga bna amjilt husie ene setgegdel bichij bgaa huniig harhaar haramsaj bna hun sain yum hiiheer esergyitseed l ene ter
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.70.34.70)
    eronhiilogchiin nereer biznes hiigeed yavaad baigaa ene huniig boliulaachee, ingeed yavj boldiimuu?
    2016 оны 09 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    11 цаг 1 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    13 цаг 35 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    13 цаг 49 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    14 цаг 40 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    16 цаг 0 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    16 цаг 26 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    16 цаг 44 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    17 цаг 11 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    17 цаг 15 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    18 цаг 45 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    18 цаг 54 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    19 цаг 6 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    20 цаг 3 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    20 цаг 9 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    20 цаг 25 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    22 цаг 1 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    22 цаг 58 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК