Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр болсон.
Зөвлөгөөний үеэр нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын дарга нарыг шинээр томилжээ. Тухайлбал,
-Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх,
-Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга,
-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан,
-Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун,
-Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар,
-Ус сувгийн удирдах газрын даргаар Цогтсайханы Төрхүү,
-Монголын хүүхдийн ордны даргаар Бямбабаатарын Цэнгэлмээ,
-Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Нацагдоржийн Батсүмбэрэл нар тус тус томилогдсон байна.
Сэтгэгдэл (3)