Засгийн газар маргаашнаас эхлэн 155 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үнэт цаас гаргахаар болжээ. Тодруулбал, 12 долоо хоногийн хугацаатай 50 мянган ширхэг, 28 долоо хоногийн хугацаатай 100 мянган ширхэг, 52 долоо хоногийн хугацаатай 5000 ширхэг үнэт цаасыг тодорхой хугацаанд үе шаттайгаар гаргахаар болсон байна.
Үнэт цаасыг төсвийн алдагдлыг нөхөх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг босгох, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гэсэн тодорхой зорилгоор гаргадаг. Засгийн газрын энэ удаад гаргах үнэт цаас нь төсвийн алдагдлыг нөхөхөөр гаргаж буй бололтой.