Өвөрхангай аймгийн Богд сумын эмч, багийн эмчийн хамт сумын төвөөс 65 км-ийн зайд нутаглах иргэний гэрт нь ихэр хүүхдүүдийг нь эх барин авчээ. Ихэр хүүхдүүд энэ сарын 9-ний өдөр мэндлэсэн байна.
Ихрүүдийн эхнийх нь тус өдрийн 12:20 минутанд төрсөн бөгөөд 2.3 кг охин байсан аж. Харин сүүлийнх нь 12:53 минутанд төрсөн бөгөөд 2.2 кг хүү мэндэлжээ.
Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд тус сумын залуухан эмчийн ихэр хүүхэд эх барьж авсан анхны тохиолдол нь энэ аж.
Сэтгэгдэл (3)