Газар тариалангийн бүс нутгаар 16,17-нд бороо, уулаараа нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэдгийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Есдүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын хойд хэсгээр, 17,18-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
16-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.