ОХУ-ын Красноярск хотноо өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын хоёр иргэн усанд живж амь насаа алдсан хэрэг гарсан билээ.
Тэгвэл энэхүү хэрэг гарсан даруйд буюу есдүгээр сарын 01-нд Гадаад харилцааны яамны зүгээс Эрхүү дэх Ерөнхий консулын газраар дамжуулан ОХУ- ын ГХЯ-ны Красноярск дахь төлөөлөгчийн газарт эрлийн ажлыг шуурхай явуулах хүсэлт тавьсны дагуу нэг иргэний /талийгаач О/ цогцсыг олсон байна.
Харин нөгөө иргэний /талийгаач Д/ цогцсыг хайх ажиллагаа явагдаж байсан бөгөөд өчигдөр олсон тухай Оросын талаас урьдчилсан байдлаар мэдэгдсэн байна. Талийгаач О-гийн цогцсонд хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд ямар нэгэн гадны нөлөөгүй болох нь тогтоогдсон байгаа ажээ.