Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баатарсайхан: ТНБД-ын сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг маргааш батламжилж, ЗГ-т өргөн мэдүүлнэ

2016-9-14
0
ЖИРГЭХ

Таван яамны төрийн нарийн бичгийн дарга нар Төрийн албаны зөвлөлийн шалгаруултад тэнцсэн талаар бид мэдээлсэн.

 

Тэгвэл шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн талаар болон Төрийн албан зөвлөлийн нээлттэй сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулдаг болохыг Төрийн албаны зөвлөлийн ахлах мэргэжилтэн Д.Баатарсайханаас тодрууллаа.

 

-Өнгөрсөн даваа гарагт зарим Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулсан. Сонгон шалгаруулалтыг хэзээнээс зарлаж нийт хэдэн хүн бүртгүүлж оролцсон талаар тодруулаач?

 

-Засгийн газар шинэ бүтэц зохион байгуулалтад орсонтой холбоотойгоор 2016 оны 8 дугаар сард төрийн албаны зөвлөлд хууль тогтоомжийн дагуу 6 яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаал томилогдох алжилтанг сонгон шалгаруулалтын захиалга ирүүлсэн.  Үүний дагуу наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатайгаар нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ хугацаа  9 дүгээр сарын 9-ны өдөр дууссан тул бүртгэл хийгдэж 12-ны өдөр шалгаруулалтыг явууллаа. Засгийн газраас Гадаад харилцааны  яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам гэсэн зургаан яам дээр ажлын байрны захиалга ирүүлсэн. Ингээд нийт 18 иргэн холбогдох бичиг баримт, материалаа бүрдүүлж, бүртгэлд хамрагдахыг хүссэн.

 

-Эдгээр 18 иргэн бүгд сонгон шалгаруулалтанд орсон уу?

 

-Үгүй ээ. Бид материалаа ирүүлсэн 18 иргэнээс дөрвөн иргэнийг бүртгэхээс татгалзаж, буцаасан. Учир нь математикийн мэргэжилтэй хүн эдийн засагч гэх албан тушаалд бүртгүүлэхээр материалаа бүрдүүлээд ирсэн байсан. Мөн ШШГЕГ-т ахлах хянагчаар ажиллаж байсан хүн өөрийгөө удирдах албан тушаалтан гээд  ирсэн байх жишээтэй. Тиймээс тэдгээр иргэдийг бүртгэхээс татгалзаж буцаасан. Харин бусад 14 иргэн зургаан яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд бүртгүүлж, өрсөлдсөн.

 

-Тодруулбал аль, аль яаман дээр хэдэн хүн өрсөлдсөн бол?

 

-Гадаад хэргийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, ХХААХҮЯ-н дээр тус бүр нэг иргэн бүртгүүлсэн. Харин Хөдөлмөр нийгмийн хамгаалаллын яам дээр 2, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам-3, Эрүүл мэндийн яам-6 иргэн бүртгүүлж өрсөлдсөн.

 

-Тэгвэл сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн туршлага, шалгалтад тэнсэн гол үзүүлэлтүүд юу байсан бэ?

 

-Шалгалтыг нийтэд зарлаж, товолсны дагуу өчигдөр /9 сарын 12-ны өдөр/ явуулсан. Шалгалтын дүнгээр Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны, Г.Баясгалан Хууль зүй, дотоод хэргийн яамны, Г.Нандинжаргал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны, Г.Өнөрбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны,  Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус тус тэнцсэн учир шалгалтын комисс эхний дүгнэлтээ гаргасан. Тиймээс ирэх пүрэв гарагт хуралдах ТАЗ-ийн хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Ингээд ТАЗ дүгнэлт гаргаж, Засгийн газарт хүргүүлэх учиртай.


 

Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн

 

Гадаад харилцааны яаманд өрсөлдсөн Д.Даваасүрэн нь дипломатч хүн. Нас залуу ч гэсэн дипломатынхаа албанд тасралтгүй ажилласан. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Аялал жуулчлалын яаманд 1,2,3-р нарийн бичиг, элчинд зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Өөрийнх нь мэргэжил, боловрсол, ажилласан ажлын туршлагын 98 хувь нь гадаад албанд ажилласан.

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД Г.Баясгалан

 

Г.Баясгалан нь хууль зүйн дотоод хэргийн яаманд ажиллаж байсан туршлагатай. Өмнө нь хууль зүйн яам гэж байхад тэр яаманд газрын даргаар, төрийн нарийн бичгийн даргаар нэг бус удаа ажиллаж байсан нэгэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, эрхзүйн шимтгэлийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хууль эрхзүйн шимтгэлийг боловсруулах баримт бичгийн төсөл дээр ажиллаж байсан. Түүний боловсруулж байсан хууль эрх зүйн акт бичгүүд олон байдаг.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргал

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд өрсөлдөж байгаа Г.Нандинжаргалын хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хотын хөгжлийн хэлтсийн дарга, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд газрын даргаар ажиллаж байсан. Мөн “Эрдэнэс монгол” хүнд үйлдвэрийн чиглэлийн газарт ажиллаж байсан туршлагатай.

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД Г.Өнөрбаяр

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн албан тушаалд өрсөлдөж одоогоор комиссоос дүгнэлт нь гараад байгаа Г.Өнөрбаяр нь багш мэргэжлээр олон жил ажилласан. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Нийгмийн салбарын чиглэлээр олон арван нийтлэл бичиж байсан туршлагатай. Мөн боловсролын зэрэг маш өндөр. Докторын зэргийг Япон улсад хамгаалж байсан. Ер нь Японд докторын зэрэг хамгаална гэдэг бол өндөр боловсрол эзэмшсний шинж. Тийм учраас энэ байдлыг нь давуу байна гэж үзсэн.

 

Хүнс хөдөө аж ахуйн яамны ТНБД Л.Баяртулга

 

Хүнс хөдөө аж ахуйн яаман  дээр өрсөлдөж байгаа Л.Баяртулгын хувьд хүнс хөдөө аж ахуйн салбараас ажлынх гараагаа эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа туршлагатай боловсон хүчин. Тус яамандаа газрын даргаар хоёр ч удаа ажилласан яг л салбарын хүн. Ийм л зүйлүүдийг харгалзаж эдгээр таван нэр дэвшигчийг тодруулчихаад байгаа. Эцсийн шийдвэр пүрэв гарагт болох Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар батлагдаж, Засгийн газар дээрх хүмүүсийг томилно.

 

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байсан төрийн албаны зөвлөлд томилогдох магадлалтай хүмүүс энэ удаагийн шалгалтаар шууд ногоон гэрлээр гараад ирлээ гэх шүүмжлэл байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

 

-Эдгээр хүмүүсийг төрийн нарийн бичгийн дарга болох гэж байна гэсэн мэдээллийг би анх удаагаа сонсож байна. Эдгээр хүмүүс тавигдах шаардлага хангасан, шалгалтад тэнцсэн учир шалгалтын комисс эхний дүгнэлтээ гаргасан. Ер нь өрсөлдөж байгаа хүмүүсийг тухайн салбартаа танигдсан, ажлын дадлага туршлагатай, тэр ажлыг аваад явах боловсролтой, салбартаа гол нь танигдсан хүмүүс гэж хэлмээр байна.

 

-Тэгэхээр та дээрх мэдээллийг үгүйсгэж байна уу?

 

-Тиймээ. Би үгүйсгэж байна. Тэдгээр хүмүүс шууд ногоон гэрлээр гарч байгаа хүмүүс биш.

 

-Бусад яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг хэдийгээр сонгон шалгаруулах вэ?

 

-Одоогийн байдлаар зам тээвэр, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга нар үргэлжлээд ажиллаж байгаа. Энэ дээр сонгон шалгаруулалт явуулах талаар мэдээлэл ирээгүй. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны төрийн нарийн бичгийн даргын захиалга ирсэн. Төлөвлөгөө ёсоор энэ сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалт явагдана. Мөн Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалт ирсэн бөгөөд шалгаруулалт мөн нэг өдөр явагдана.

 

-Ер нь Төрийн албаны зөвлөлөөс зарласан нэг ажлын байран дээр хэдэн хүн өрсөлддөг вэ? Хэрвээ өрсөлдөгчгүй тохиолдолд шалгаруулалтанд орсон хүн тэнцэхгүй бол яах ёстой байдаг вэ? Ер нь ийм тохиолдол гарч байсан уу?

 

-Ийм тохиолдол цөөхөн гардаг. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт зарласан шалгалтанд 3, 4 хүн ирээд шалгалт авахад тэнцээгүй байвал тэр ажлын байрыг ахиж зарлах уу, яах уу гэдэг асуудлаар захиалагч байгууллагатай зөвшилцдөг. Ингээд дахиад зарлана. Дахиад зарлахдаа заавал 21 хоног гэхгүй 7 хоног, 10 хоногоор зарлаад явчих тохиолдол бий.

 

-Одоо энэ шалгалтын комиссын батламжилсан хүмүүсийг төрийн албаны зөвлөлөөс хүлээж авахгүй бол яах вэ? Ийм тохиолдол гардаг уу?

 

-Ийм тохиолдол ер нь гарахгүй дээ. Төрийн албаны зөвлөл өөрөө хамтын удирдлагын байгууллага бөгөөд 7 гишүүнээс бүрддэг. Бид хуралдаж байгаад нэр дэвшүүлэх асуудлаа хэлэлцдэг. Төрийн албаны зөвлөлөөс байгуулсан энэ комисс хамтын шийдвэр гаргадаг. Комиссын нарийн бичгийн дарга ганцаараа шийдвэр гаргахгүй. Саяных дээр гэхэд 5 албан хаагчын бүрэлдэхүүнтэй ажилласан. Бүгдэнгийнх нь санал нэгдэж байж энэ дүгнэлт гаргасан. Дээрээс нь цахимаар явж байгаа учраас дүн дээр маргах зүйл бол байхгүй. Дүн бол шууд автоматаар гарч байгаа. Ганцхан туршлагыг нь харж байгаад ирсэн ажлын байрны тодорхойлолтыг туршлагатай нь харьцуулна. "Төрд таваас доошгүй жил ажилласан" гээд тавьчихвал бид нар хувь хүн болгоны ажлын туршлагыг төрд таваас доошгүй жил ажиллаж уу гэдгийг нарийвчлан гаргана. Боловсрол нь дээд боловсролтой, бакалавраас доошгүй байна гэсэн бол дээд боловсролтой бол бүгд орчихно. Магистераас доошгүй гэвэл магистер нь өөрөө орохгүй доктор байх юм байна гэж ойлгоно. Ийм техникийн нарийн шалгаруулалтаар сонгогдсон хүмүүс учраас батлмжлахгүй байна гэж байхгүй байх.

 

-Төрийн албаны зөвлөл дээр явагдаж байгаа шалгалтыг шударга болохгүй байна гэх шүүмжлэл үе, үе гардаг. Ямар учраас иймэрхүү хэл ам тасардаггүй юм бол?

 

-Ер нь таны хэлээд байгаа асуудал их гардаг. Хүний хүсэл хязгааргүй гэдэгтэй холбоотой байх. Шалгалт өгөөд тэнцсэн хүн баярладаг юмуу яадаг юм мэдэхгүй чимээгүй яваад өгдөг. Харин шалгалт өгөөд ямар нэгэн байдлаар оноо дутдаг ч  юмуу, бүртгэлээс хасагдсан хүмүүс шударга бус байна гэж энэ асуудлыг гаргадаг. Таны асуусан асуудлыг баталгаатай, нотолгоотой, үйлдэлтэй нь аваад ирээ. Бид бас хэрвээ ийм юм байдаг бол дүн шинжилгээ хийж ажиллахад бэлэн байдаг. Гэтэл нэг ч тийм юм ирдэггүй. Өөрөөр хэлбэл энэ нь хов живийн байдлаар яригдаад явж л байдаг зүйл л гэж ойлгодог.

 

-Тэгвэл төрийн албаны нээлттэй сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулдаг юм бэ?

 

-Удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтад 3 багц шалгалт, 7 үнэлгээ тавигддаг. Нэгдүгээр багц шалгалт гэдэгт нь боловсрол дээр үнэлгээ тавигддаг, туршлага дээр үнэлгээ тавина, мэргэшсэн байдал дээр үнэлгээ тавигдана. Энэ 3 шалгалтын нийлбэрээр 35 хүртэлх оноо авна. Хоёрдугаар багц шалгалт гэдэгт нь удирдах ур чадварын түвшин тогтоох шалгалт гээд сорилын шалгалтанд үнэлгээ авна, мэдээлэл технологийн ур чадвар дээр үнэлгээ авна, бичгийн шалгалт гэж өгдөг. Ямар нэгэн албан бичиг төлөвлөлт, тушаал шийдвэр төлөвлөх гэх мэт. Энэ хоёрдугаар шалгалтан дээр энэ гурван шалгалтын нийлбэрээр 40 хүртэлх оноо авна. Гуравдугаар шалгалт нь дангаараа ярилцлагын шалгалт байгаа. 5 асуултанд хариулна.

 

Тухайлбал асуултыг хүн асуудаггүй, цахимаар оноолтоор гарч ирдэг. Нэгдүгээр асуулт нь төрийн албаны тухай, хоёрдугаар асуулт нь төсөв сангүүгийн тухай, гуравдугаар асуулт нь тухайн салбарын бодлого чиглэл стратегийн тухай дөрөвдүгээр асуулт нь энэ албан тушаал нь төрийн албаны ямар ангилал зэрэглэлд хамаарах, төрийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд хэрхэн чиг үүргийн дэмжлэг үзүүлэх юм вэ гэдэгтэй хамааралтай, тавдугаар асуулт нь иргэн хоорондын харилцаа, зан, ёс зүйтэй холбоотой гэсэн ийм таван асуултанд хариулдаг. Нийтдээ манай сорилын санд 3347 тест байгаа. Түүнээс 40 нь ирдэг. Мэдээлэл технологийн 170 сорил байдаг. Үүнээс 10 нь л ирдэг. Ярилцлагын асуултанд бол харилцан өөр өөр байдаг. Энэ удаагийнх 50 асуултаас нэг хүнд 5 асуулт ирсэн. Ийм шалгууруудаар шалгаж явуулдаг. Тийм учраас үүнийгээ бид хүний оролцоо багатай , цаг хугацаа хэмнэсэн, ил тод шуурхай тэгш байдлын зарчмыг хадгалсан  шалгаруулалт болж байна гэж үзэж байгаа юм.

 

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.9.90.39)
    Жүжиг ш тээ...
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
  • Будлиан (103.26.194.125)
    Магистраас доошгуй гэвэл магистр нь орно гэсэн уг ш дээ
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Харин тхх. Ийм нөхдүүд шалгалт авахаар яах уу ойлгомжтой тэ?
      2016 оны 09 сарын 14
  • зориг (109.188.124.207)
    Захиалгат ажиллагааны гүйцэтгэгч амьгүй албат нар.Өөрсдөөсөө ичээсэй
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
  • bn (202.9.44.179)
    songon shalgaruulalt nertei tarhi ugaalt
    2016 оны 09 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    7 цаг 5 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    7 цаг 37 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    7 цаг 41 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    8 цаг 41 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    8 цаг 42 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    8 цаг 48 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    9 цаг 13 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    9 цаг 54 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    10 цаг 6 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    10 цаг 44 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    10 цаг 49 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    11 цаг 10 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 21 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    11 цаг 38 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    11 цаг 49 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    12 цаг 0 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    12 цаг 54 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    13 цаг 5 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    13 цаг 45 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    13 цаг 46 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК