Монгол Улсад аялж явсан Их Британийн иргэн, уулчин, парапланы тамирчин Стив Нэш харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан.
Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монголын Агаарын Спортын Холбоо санаачлан уулчин, парапланы тамирчин Стив Нэшийн дурсгалыг хүндэтгэх зул өргөх үйл ажиллагааг энэ сарын 18-ны өдөр 20.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ.
Тамирчны араас буян үйлдэх хүсэлтэй хэн нь уг үйл ажиллагаанд оролцож болох юм байна.
Сэтгэгдэл (2)