2016 оны есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө сар хиртэнэ хэмээн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Сар Дэлхийг тойрохдоо дэлхийн сүүдэрт орох үзэгдлийг сарны хиртэлт гэнэ. Сарны бүтэн хиртэлт болохын өмнө давхар сүүдрийн хиртэлт болдог, зарим үед давхар сүүдрийн хиртэлтийн дараа бүтэн хиртэлт болохгүй байх тохиолдол ч байдаг. Сарны хиртэлтийг сар жаргаагүй дэлхийн шөнө болж байгаа талаас ажиглах боломжтой.