Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батжаргал: Э.Бат-Үүлийг сонгуультай холбогдуулж улс төрийн зорилгоор шалгаагүй

2016-9-16
0
ЖИРГЭХ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг 18 жилийн өмнө үйлдэгдэж одоог хүртэл хууль хяналтын байгууллага хэргийг илрүүлэхэд анхааран ажилласаар байгаа билээ.

 

Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг шалгаж байгаа асуудлаар тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн зүгээс прокурорын байгууллагаас энэ асуудлаар тодорхой мэдээлэл авах хүсэлтээ удаа дараа ирүүлсээр байгаа тул бид хэрэгт хяналт тавин ажиллаж байгаа Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалтай уулзаж тодруулга ярилцлага авсанаа хүргэж байна.
 

 

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Хотын дарга асан Э.Бат-Үүл болон МУГЖ Д.Сосорбарам нарын хийсэн хэвлэлийн хуралтай холбоотой асуудлаар хэдэн зүйл асуух тодруулах гэсэн юм.

 

-С.Зориг нас барсан хэрэгт холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр яригдаж байгаа зүйлд хариу өгье. Харин хэргийн болон мөрдөн байцаалтын ажиллагааны талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь энэ хэрэг өөрөө нууцын зэрэглэлтэйгээс гадна мөрдөн байцаалтын явагдаж дуусаагүй байгаа.

 

-Яагаад нууцлалд хамаарагдсан юм бэ. Э.Бат-Үүл..."Мөрдөн байцаагч хэргийг өөрийн дураар нууцлалд хамааруулсан"... талаар хэвлэлийн хурал хийхдээ ярьсан.

 

-Эрүүгийн хэргийг нууцад хамаарах эсэх асуудлыг мөрдөн байцаагч өөрөө бие даан шийдээд нууцад хамааруулчихдаг юм биш. Хэрэгт авагдсан баримт, материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд хамаарагдаж байгаа эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гарсаны дагуу хэрэг төрийн нууцад хамаарах эсэх асуудлыг шийддэг.

 

Энэ хэргийн хувьд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулинд заасан маш нууцын зэрэглэлд хамаарах баримт, материал авагдсан тул шинжээчийн дүгнэлтээр хэргийг нууцын зэрэглэлд хамааруулан шалгаж байгаа гэж ойлгож болно.

 

-Саяхан Тагнуулын Ерөнхий газраас Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татсан. Тэгвэл хуулиндаа нэг хэрэгт хоёр удаа сэжигтэнээр тооцох заалт байгаа юу.

 

Хуулинд тийм заалт байхгүй. Харин Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтэнээр, 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан. Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

 

-Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа анх удаа Э.Бат-Үүлээс хурууны хээ, үс, цусны шинжилгээ авч байгаа юм уу.

 

-Хэрэг гарсаны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүмүүсээс холбогдох шинжилгээний дээж авсан.

Э.Бат-Үүлийн хувьд өмнө нь хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан.

Харин сая авсан хурууны хээ, үс, цусны шинжилгээний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

 

-Э.Бат-Үүл... "Намайг улс төрийн зорилготой буюу ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хууль бусаар сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байна"гэсэн байдаг. Энэ хэргийг шалгахад ямар нэг улс төрийн зорилго агуулсан гадны нөлөөлөл байгаа юу.

 

-Хэрэгт ганцхан Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа.

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас татаж шалгаж байна. Түүнээс биш сонгуультай холбоотойгоор улс төрийн зорилгоор шалгаагүй. Мөрдөн байцаах байгууллага болон прокурор нь хуульд заасан чиг үүргийн дагуу хэн нэгнээс хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэдэг ба хэрэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокуророос үйл ажиллагаанд нь хуулийн дагуу хяналтаа тавьж байгаа.

 

Харин энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Улсын Их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн нам, эвсэлээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хуулиараа ч хориотой зүйл юм.

Ер нь бол олон нийтийн анхаарал татсан, олны танил хүмүүс холбогдсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхийг оролдох, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хуулийн байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй мэт сөрөг ойлголт төрүүлэх зорилготой үйлдэл нилээдгүй гаргадаг. Үүнийг болих хэрэгтэй. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Э.Бат-Үүлийг хорьж шалгах болон хорьж шалгаж байгаа талаар мэдээллүүд гарсаар байна. Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл бий болсон тохиолдолд мөрдөн байцаагч цагдан хорих үндэслэл бүхий тогтоол прокурорт ирүүлж прокурор шүүхэд танилцуулж шийдвэрлэдэг. Одоогоор прокурорт Э.Бат-Үүлийг цагдан хорих талаар мөрдөн байцаагчийн тогтоол ирээгүй байна.

 

-Хэвлэлийн хурал хийх үедээ онцолж ярьсан бас нэг асуудал бол "Хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр түүнийг энэ хэрэгт холбогдуулан гүтгэсэн, талаар прокурорын байгууллагад хандсан боловч шалгаж өгөхгүй байгаа талаар ярьсан. Энэ талаар тодруулаач...

 

-Ноцтой мэдээ сонины эрхлэгч Б.Галсансүх 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 34/596/ дугаарт "Э.Бат-Үүл 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С.Зоригийн гэрт хэрэг гарах үед байсан гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг юм. Э.Бат-Үүл хэдийгээр энэхүү аллагад оролцоогүй ч нууж далдалсан гэдгээрээ буруутай" гэж илт худал гүжирдлэг тараасан гэх асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

 

-Ардчилсан холбооны үе үеийн төлөөлөл болон анхдагч зүтгэлтнүүдийн төлөөлөл гэх МУГЖ Д.Сосорбарам болон нэр бүхий хүмүүсийн хийсэн хэвлэлийн хурлын үеэр.. С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт коммунист угшилтай МАН-ын зүгээс ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Э.Бат-Үүлийн нэр хүндийг унагах зорилгоор хилсээр хэрэгт холбогдуулан шалгаж нэр хүндийг нь унагах гэсэн үйлдэл гаргаж байгаа талаар дурьдсан.

 

-С.Зориг нас барсан 1998 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс энэ өдрийг хүртэл аль ч нам, эвсэл төр засгийн эрхийг барьж байхад энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдсаар байгаа. Өнгөрсөн 4 жилд АН засаг барьж байх үед буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг байцаах, түүнээс шинжилгээний дээж авах асуудал яригдаж л байсан.

Түүнээс МАН-ыг төрийн эрх барих үед сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаад байгаа зүйл байхгүй. Цаг хугацааны хувьд л ингэж таарчихаад байгаа юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэрэг прокурорын хяналтанд ирсэний дараа прокурор хэргийг хянаж хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гаргах болно.

 

-Энэ хэрэгт талийгаачийн эхнэр Б.Булган хоригдон шалгагдаж байгаад саяхан суллагдсан. Түүнийг сулласан нь хэрэгт холбогдолгүй гэж үзсэн юм уу.

 

Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэлийн дагуу эрүүл мэндийн байдлыг харгалзан урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэн саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлэсэн. Түүнээс хэрэгт холбогдолгүй гэдэг байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй.

 

-Хэргийн ажиллагаа хэзээ дуусах бэ. Тодорхой хариулт өгөх боломжтой юу.

 

-Хэргийн холбогдогч нарыг илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байна.

 

Ярилцсан баярлалаа.

 

Эх сурвалж: http://prokuror.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • иргэн (202.179.10.174)
    арай ч ардчиллынхан бишээ тэр үед аль нам төр барьж байсныгмонголын ард түмэн мэдэж байгаа АН ынхан байсан бол ядах юмгүй хэлмэгдүүлээд ч хамаагүй нэгийг нь гүтгээд ч хамаагүй энэ хэргийг олох л байсан шүүдээ тэгэхээр их сонирхолтой байгаа биздээ энэ МАН- д их учир байна Батүүл хотын хөгжилд их хувь нэмэр оруулсан хүн гэдгийг уг нь улсын нийслэлийнхэн маань яриад л байх юм өнгөрсөн сонгууль ч но-той шүү
    2016 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (59.153.112.51)
    arai batuul bish baihaa.. yer ni irged oorsdoo hamgaalah yostoi hun shuu
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.10.23.69)
    Дуугүй шалгууль юуэд нь гоншогноод байгаа юм Хууль дуудлаа зангаагаа засаад дуудсан цагт нь бэлэн бай Гэмгүй юм бол олон юм бүү донгос
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (27.123.214.103)
    shalgah shaardlagtai bolood shalgaj bga bizde hen negen durtai hunee barij.shalgaagui shuu ene hetegt holbogdoltoi
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.31.121)
    Гэмт хэргийг байцаан шалгахад хажуунаас нь элдэв юм хуцаж нөлөөлөх гэсэн Сосорбарам мэтийн этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ!
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зиүүл (103.11.193.234)
    Хуулийнхан маш зөв ажиллаж байгаа юм байгаа юм байна. АН ын удирдлагууд л улс төржүүлж саад хийх гээд байгаа болохоос. Үүл л их сандар ч байна даа. Ард бид яахав авсан хүн нэг тамтай , алдсан хүн арван тамтай гэдгээр л харж байна. Ер нь хэрэг илэрчихсэн юм байна Батүүл ч оролцсон нь ойлгомжтой байна. АН ын Батүүл, Эрдэнэ , Энхболд , Баттулга нар тун эвгүй хүмүүс , юу ч хийж мэднэ
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хуулийнханы ажлыг зүгээр хийлгээд өг. Сосорбарам яг хажууд нь бсан юм шиг хилсдүүлэх гэж бна гээд бх юм. Тэгвэл та очиж гэрчийн мэдүүлэг өгөх хэрэгтэй. Хуулийнхан ямар нэг ашиг сонирхолд авталгүй шударга ажлаа хийгээрэй. Энэ их хүлээлтэд цэг тавих хэрэгтэй.
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • зөв (103.242.44.34)
    яг хуульч хүн шиг зөв ярьж зөв мэдээлэл ард түмэнд өгчээ. харин сэтггүлчид шоу хийхгүйгээр мөн Сосорбарам та хуульч биш болохоор дуугүй бай. хүн бүр чадах чадах ажлаа, мэргэжлээрээ ажилла. Со тантай хуулийнхан хууль ярихгүй. яршиг л байна. Таны толгой ч хүрэхгүй. Гэртээ очоод даруу суу.
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • НЭГ ИЙМ БОЛЧООД БАЙГААМАА (59.153.113.100)
    БАТҮҮЛ ГУАЙ ЯДАЖ 5 ЖИЛ ГУСАХ ЮМ БНА ДАА.ТЭГЭЭД 2.5 САР БОЛООД СУЛЛАГДАНА. УЛС ТӨРИЙН КАРЬЕР НЬ ӨНДӨРЛӨЖЭЭ. ЭЛБЭГДОРЖ ЯМАР ИХ МУУХАЙ АМЬТАН БАЙСАН НЬ ДАВХАР ИЛЭРЧ АН-ХАН САЯ ЖИНХЭНЭЭР ОЙЛГОЖ ЭХЭЛЛЭЭ. ТЭХЛЭЭР ЭЛБЭГДОРЖИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ АН ДОТОРХ ХОРГОДОХ БАЙР САРАВЧ БАРЬЖ БАЙГАА НӨХӨД ХАМТДАА, НҮҮРСЧНИЙ НАМД ЭЛСЭГДСЭН САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ,Г.БАТХҮҮ,ЛУ,БАКЕЙ БОЛОН БУСАД ХАМТРАГСАД НЬ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ, УЛС ТӨРИЙН ХҮРЭЭНЭЭС ЖИЙГДЭЖ ЭХЛЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО. МЭДЭЭЖ ЭЛБЭГЭЭ ЭЛДЭВ МЭХ, ЗАЛЬ, ХОРЛОН СҮЙТГЭХ , ЭВДРЭЛЦҮҮЛЭХ АЖИЛ ТАСРАЛТГҮЙ ХИЙЖ БАЙГААД МАН-ХНЫ Ч ЮМУУ ӨСТӨНҮҮДИЙНХЭЭ ГАРТ ХҮНД СОРИЛТЫГ ТУУЛАХ НЬ МАШ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙГАА ЮМ БНА. ЯАНДАА ЗАЙЛУУЛ, ХҮСЭЛ ТАЧААЛ ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ХЭТРЭХЭЭР ӨРӨӨ ХЗҮҮНДЭЭ ОЛСОО УГЛАЖ БАЙСАН ТҮҮХ УЛС ТӨРД ТЭР ДУНДАА МОНГОЛЫН ТҮҮХЭН ЭЛБЭГ НЭРТЭЙ 3 ХААНД ЯГ ТОХИОЛДСОН. ЭХНИЙ ЭЛБЭГ НИГҮҮЛСЭНГҮЙ ХААН ДАЙСНЫХАА ХҮҮД АЛУУЛСАН, ДАРААГИЙН ЭЛБЭГДОРЖ РЕНЧИНО НОХОЙ ШИГ БУУДУУЛСАН,ХАРИН ЭЛБЭГДОРЖ ЯАХЫГ БИД ҮЗЭХ БАЙХОО
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • АСУУДАЛ ИЙМЭРХҮҮ БАЙГААМ БНА (59.153.113.100)
    ИЙМ ИХ ӨНДРӨӨ АВСАН ХЭРЭГТ ХУУЛИЙНХАН ЯДАЖ ШКУРАА ХАМГААЛЖ АЖИЛЛАДАГИЙМ БАЙГАА БИЗДЭЭ. ТЭХЛЭЭР БУЛГАН,БАТ-ҮҮЛ ХОЁР АЛЛАГЫН ҮЕД БАЙСАН НЬ ТОДОРХОЙ, 17 ЖИЛ НУУЖ ДАРАГДУУЛСАН НЬ ТОДОРХОЙ БАЙНА ГЭСЭН ҮГ. ҮҮНИЙГ ТЭХЛЭЭР БАГАБАНДЬ, ЭЛБЭГДОРЖ, С.БАЯР НАР БҮГД МЭДЭЖ , МӨРДӨХ АЖИЛД СААД ТОТГОР ХИЙЖ БАЙЖЭЭ ГЭСЭН ҮГ. ТЭХЛЭЭР ХҮРЭЭ ТЭЛЖ ТААРАХ НЬ. АЛУУРЧИН ТОДОРХОЙ БОЛСОН, ГЭРЧ НЬ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ТӨӨРҮҮЛСЭН БАЙХ НЬ. ЗАХИАЛАГЧ ШО БАЙЖ. БАТҮҮЛ БУЛГАНТАЙ СҮҮЛЭРЧ БАЙГААД ГЭРЧ БОЛЧИХСОН УЧРААС ГАРЦААГҮЙ ЯЛ АВАХНЭЭ. ОДОО БОЛ ЯМАРЧ ӨРШӨӨЛ БАЙХГҮЙ. ХАРИН ИЛРҮҮЛСЭН МӨРДӨГЧ БААТАР БИШ ЮМАА ГЭХЭД ГАВЪЯАТ БОЛОХ БОЛОМЖОО ХЭЗЭЭЧ АЛДАХГҮЙ.ИЙМ Л УЧРААС ЭЛБЭГДОРЖИЙН ӨМНӨ ҮҮЛ БӨЛДӨГДҮҮЛЧЭЭД ХЙИ ГЭСНИЙГ НЬ ХИЙЖ Н.ЭНХБАЯРТАЙ ТОХИРОЛЦОО ХИЙЛЭЭ ГЭЖ ӨШИРХСӨН ЭЛБЭГЭЭГИЙН ЗААВРААР ШИНЭЧИЛЭЛИЙН ЗАСГИЙГ УНАГААХ АЖЛЫГ ТОЛГОЙЛЖЭЭ.ОДОО ЯАРАН САНДРАН АН-ЫН УДИРДЛАГА ТҮР БОЛЪЁО ГЭЖ ҮРГЭЛЖ ҮЗХ ДЭЭР ИДЭВХИ ЦАРАЙЛЖ ЯВАА ЮМ БНА. ДООДОХ НӨХӨРТ ЛОГИК ИЙМ БАЙЖЭЭ ГЭЖ ХЭЛЬЕ
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.38.125)
    АН-ы засаглалын үеэс л шалгаж дууслаа өөр яах ёстой юм бэ?
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.25.174)
    Улс төрийн зорилгоор шалгаагүй гэж мянга хэлээд нэмэргүй, бодит үйлдэл, бодит факт баримтуудыг харьцуулан анализ хийхэд л ийм дүгнэлт гарцаагүй урган гарч байгаа юм чинь!!! Манай хуулийнханд логикийн хичээл гэж ер нь зааж байгаагүй бололтой юмаа!!! Үнэхээр логикгүй, мунхаг юм ярьдаг!!! Худлаа ярилаа гэхэд ядаж өнгөцхөн ч гэсэн логиктой юм ярьж бай л даа, та нар !!!!!!
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    8 цаг 25 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    8 цаг 56 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    9 цаг 1 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    10 цаг 0 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    10 цаг 2 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    10 цаг 7 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    10 цаг 33 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    11 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    11 цаг 26 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    12 цаг 4 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    12 цаг 9 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    12 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    12 цаг 40 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    12 цаг 57 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    13 цаг 8 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    13 цаг 20 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    14 цаг 14 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    14 цаг 24 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    15 цаг 4 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    15 цаг 6 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК