зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Тэмүүжин: АН-д амбийцаа дарж чаддаг лидер хэрэгтэй байна

2016-9-16
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа. 

-Хамгийн их анхаарал татаж байгаа сэдвийн нэг нь маргааш (өнөөдөр) болох АН-ын ҮЗХ-ны хуралдаан байна. Саяхан нэг удаа хуралдуулахаар товлосон ч УИХ-ын ээлжит бус чуулгантай болчихлоо гээд хойшлуулсан ш дээ. Гадна талдаа өгсөн тайлбар нь энэ боловч АН-ын ҮЗХ-г хуралдуулах гэхээр ирц бүрдэхгүй байгаа юм биш үү. Одоо хуралдаж чадах болов уу?

 

-Ирц бүрдүүлэх дээр ямар ч асуудал байхгүй ээ. Өмнөх хурлын үргэлжлэл учраас ирсэн ирцээрээ хуралдаад шийдвэрээ олонхиороо гаргаад явах боломжтой. Өмнөх хурлын тухайд “УИХ-ын ээлжит бус чуулганаар татвар нэмэх, цалин тэтгэмж хасах гэх мэт олон нийтийн эрх ашиг хөндсөн, сэтгэл түгшээсэн асуудлыг хэлэлцэх нь. Тийм учраас ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулж байна” гэсэн нь тухайн үеийн шалтаг байсан байж магадгүй. Зарим хүний хүсч байгаа шийдвэрийг гаргах олонхи бүрдэж байна уу, үгүй юү гэдэг дээр л маргаан байгаа. ҮЗХ-ны ирц бол асуудал биш. Хэн ямар шийдвэр хүсээд, тэр шийдвэрийг гаргах хэмжээний олонхи бүрдэж байна уу, үгүй юү гэдэг дээр л ҮЗХ-г хуралдуулах уу, үгүй юү гэдэг шийдвэр гараад байгаа юм. Аль аль талдаа энэ ҮЗХ-ны шийдвэр чухал. АН шинэчлэгдэх үү, үзэл санааныхаа хувьд хаашаа харж, юу руу зорьж явах вэ. Сонгуулийн ялагдлаа, өөрсдийн алдаагаа ухаалгаар, эрүүл саруулаар тунгаан хэлэлцээд улс төрийн дараагийн зорилго, үйл хэргийн төлөө АН цул байж чадах уу, үгүй юү. Аль фракц, хэн эрх мэдэлтэй байх гэхчилэн хуучин, шинэ сорилтууд бидний өмнө байгаа. Ийм учраас аль аль нь яаран бас шийдвэр гаргахаасаа болгоомжилж байх шиг байна. Тэрнээс шалтгаалаад л ҮЗХ хуралдах, хуралдахгүй, хурлаараа юу шийдэх, шийдэхгүй вэ гэдэг дээр үл ойлголцол байгаа. Хурлаа хийж чадахгүй хойшлуулаад байгаа үнэн шалтгаан бол энэ. Том улс төр гэхээсээ илүүтэй АН-ын доторхи улс төрийн том өөрчлөлтийн өмнөх нам жим байдал юм уу даа.

 

-Шинэчлэлийн хаалгаа зөв нээж чадах уу гэдэг дээр асуудал байгаа гэж байсан. Уулзалтууд явагдаад л байх шиг байна. Танд тийм чиг ажиглагдаж байна уу. ҮЗХ-ноос юу хүлээх юм бэ?


-Уулзалтууд янз бүр л байна. Зарим хүн дүрмээ шинэчлэх тухай, АН-ын үнэт зүйл, зарчим нь юу байх гээд ярьж байна. Цаашдаа улс төрийн зах зээл дээр АН бас амьд, гол хүчнээрээ явах ёстой. Тэрийгээ шийдэхийн тулд тодорхой хэмжээний дотоод чанар, агуулгын өөрчлөлт хийх ёстой юм биш үү гэсэн яриа хөөрөө зарим хүнээс гарч байна. Харин зарим нь тодорхой удирдлагын алдааг засаад энэ сонгуулийн ялагдлын хариуцлагыг хэн нэгэнд үүрүүлээд, цаашаа явах тухай зохион байгуулалтын шинжтэй зүйлийг хэлж байна. Нөгөө хэсэг нь намын дарга хэн болох, хэний фракцад энэ албан тушаал харьяалагдах, хэн хэн ямар байдлаар тохирох уу гэдэг юмнууд ярьж байна. Иймэрхүү янз бүрийн төвшний, олон талын сонирхол бүхий яриа өрнөж байгаа учраас АН-ын шинэчлэлийн талаар бүх төвшинд хэлэлцүүлэг хийгдэж байна гэсэн үг. Аль нь шийдвэр болж, хэрэгжих вэ гэдэг нь дараагийн асуудал.

 

-Шинэчлэлд ер нь юу нь чухал юм бэ. Дүрмээ шинэчлэх нь үү, даргаа солих нь уу. Эсвэл өмнөх алдаагаа дүгнэх нь чухал юм уу?


-Мэдээж өмнөх алдаагаа дүгнэхгүйгээр цаашаа явна гэж байхгүй. Дүгнэхдээ харин субъектив байдлаар хэн нэгний буруу гэж шууд хашгирч босч ирэхээсээ илүүтэй хамтаараа юун дээр алдсан юм бэ. Тодорхой бүлэг хэсгийн алдаа байгаа бол тэр нь юунаас болсон юм бэ гэдгийг эрүүл саруулаар ярилцах ёстой. Гэхдээ хэн нэгнийгээ намаас хөөх гээд байгаа юм уу, эсвэл хэн нэгнийгээ олны өмнө “дүүжилж” буруутан болгож харагдуулах гээд байгаа юм уу. Тэр тал руугаа явбал зөвхөн хувь хүмүүсийн зөрчил болж хувираад жинхэнэ асуудлаа эрүүл саруулаар харж чадахаа байчихна. Асуудлаа тойрч сууж байгаад ярих ёстой юм. Бид юун дээр алдав, юунаас болов, дахиад ийм алдаа гаргахгүйн тулд яах ёстой вэ гээд ярилцах ёстой.

Тоосон дотор юу байгааг мэдэхгүй хүмүүс зүгээр нүүрээ угаагаад гэм хоргүй сууж байгаа МАН-ын хэд нь арай дээр юм биш үү гээд сонголт хийчихлээ.


-Таны бодлоор юун дээр алдсан юм бэ. Сонгуулийн өмнө бол та мажоритар тогтолцоог сонгосон нь манай намд ашиггүй хувилбар гэж хэлж байсан санагдаж байна.


-Алдааны тухайд хүн болгон дор бүрнээ дүгнэлт хийх гэж оролдож байна. Зарим нь хэвлэлээр гаргаад, зарим нь юунаас болов гэдгээр тодорхой үндэслэлүүд гаргах гээд эрэлхийлж байна. Миний хувьд АН сая болдог сонгуулиар юуг буруу хийж байна вэ гэдгээ харах том боломжийг нээж авлаа. Жаахан эргэцүүлээд, эрүүл саруулаар харвал бидэнд хэдэн том алдаа байна. 

 

-Ямар алдаа юм бэ?


-Нэгдүгээрт, Үндсэн хуу­лийн цэцтэй хамтарч сон­гуулийн дэвшилттэй тогтол­цоо, төлөөллийн ардчилалд байж болох зөв хувилбарыг үгүй хийсэн. Энэ бол бидний хамгийн том алдаа. Захиалагч нь нөгөө нам байсан байж магадгүй л юм. Гэхдээ тэд нартай үгсэн хуйвалдах замаар УИХ-д олонхийг бүрдүүлж Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авсан шүү дээ. Энэ бол маш том алдаа. 76 жижиг мажоритараар сонгууль явуулснаар өнөөдрийн УИХ бүрэлдэж, маш хүчтэй бөгөөд түрэмгий, харалган шийдвэрүүдийг гаргах бүх боломжийг улс төрд бий болгочихлоо. Бараг л хөнд­лөн­гийн хяналт байхгүй боллоо. Энэ бол сонгуулийн тоглоомын дүрмийг сонгуулиас сар хүрэхгүй хугацааны өмнө өөрчилсний гор. Хоёр дахь том алдаа бол маш олон сонгогч, иргэн байнга хэлдэг нэг зүйл бий. Тэр нь АН засаглаж чаддаггүй тухай яриа. Манай нам асуудлыг шийдэх зоримог алхам хийдэг ч дуусгадаггүй, өөр хоорондоо зодолдоод хаашаа явж байснаа нэг мэдэхэд мартчихдаг. Хамаг чадвар, нөөц, хүчээ дотроо бараад дуусдаг. Энэ бол маш том, гэхдээ дахин дахин давтагдаж буй алдаа. Үнэхээр ч АН-ынхан үнэт зүйл, зарчим дээрээ нэгдэхээсээ илүүтэй фракц гэж хуваагдан, албан тушаал, мөнгө, тодорхой лидерүүдээ даган бүлэглэж, тойрч зодолддог. Зодоон нь эд нар засаглаж чадахгүй байна гэсэн ойлголтыг үүсгэдэг. Зарим нэг нь эрх мэдэлтэй дарга болчихоороо насан туршдаа энэ чигээрээ байх мэт аашилж, өмнө нь ярьж байсан, амлаж байсан, шинэчилж өөрчилнө, асуудлыг шийднэ гэсэн зүйлсээсээ ухардаг. Энэ нь Засгийн газраа өөрсдөө унагасанаас эхэлсэн дээ. Та нар засаглаж чаддаггүй гээд байхад л Засгийн газраа унагаж, намын даргаа сольж хүмүүсийн зодоон болгож хувиргасан. Дараагийн Засгийн газар нь асуудал шийдэх, бодлого тодорхойлох гэхээсээ илүүтэй бялуу хуваах, бүлэглэлүүдээ гомдоохгүй байх гэдэг юм руу явчихсан. Сүүлдээ бүр сайд болж үзээгүй нь үзье гэх шахуу увайгүй загнасан. Энэ бол гурав дахь том алдаа. Засаглаж чаддаггүй төдийгүй “бүр чадваргүй, урвагч, гацаагч, хорчингуудаар нүүр царайгаа хийсэн нам” гэсэн дүр зургийг нийгэмд үзүүлсэн. Дараагийн алдаа бол АН өөрийн мөн чанар, хувийн хэвшлийг дэм­жиж хамгаалах, хүний эрхийн талд зогсох, шударга ёсыг хангах гэх мэт олон үзэл баримтлалынхаа яг эсрэг явсан. Үүнтэй холбоотойгоор баялаг бүтээгчдээ гомдоосон. Бизнес эрхлэгчдэд таагүй байдал үүсгэж, хувийн хэвшлийнхэн зүгээр хийж байсан бизнесийг төр рүү булааж авах гэж оролдсон. Өөрөөр хэлбэл, АН-ын өөрийнхөө тээж явдаг бодлогоос өөр зүг рүү, зүүний маягийн, коммунист маягийн, заримдаа бүр фашист маягийн бодлого гаргасан нь баялаг бүтээгчид, эдийн засгийн салбарт байгаа хүмүүсийнхээ итгэлийг барж, гомдлыг нэмсэн. Энэ бол дөрөв дэх том алдаа байлаа. Тав дахь алдаа бол мэдээж сонгуулийн бэлтгэл огт хийгээгүй. Хийсэн ажлаа олон нийтэд хүргэж сайн тайлбарлаагүй төдийгүй, нам дотор байгаа гэрэлтэй, эерэг гэж харагдаж байсан бүх юмаа өөрсдөө харлуулж, баллуурдсан. Сонгуульд өрсөл­­дөхөд АН-ын нэр дэвшигчдээс бүтэн нэртэй нэг ч хүн үлдээгүй, шарх сорвигүй ороогүй л байхгүй юу. Өөрөө өөрсдийнхөө бүх нэр хүндийг нэг хэсэг нь өөрсдөө мөнгө гаргаж кампанчилж, хэвлэлд захиалга өгч байгаад баллаж унагасан. 

 

-Нөгөө л фракц хоорондын зодоон...

Үндсэн хуу­лийн цэцтэй хамтарч сон­гуулийн дэвшилттэй тогтол­цоо, төлөөллийн ардчилалд байж болох зөв хувилбарыг үгүй хийсэн. Энэ бол бидний хамгийн том алдаа.


-Тэгэхээр нэг асуудлаас улбаатай юм шиг хэрнээ дэс дараалсан таван том алдаа гаргасан нь бидний сонгуулиар дүнгээ ийм хэмжээнд тавиулах, олон нийтээс болохгүй байна гэсэн муу дүн авах гол шалтгаан болсон. 

 

-Энэ бүх алдааг гаргасны хариуцлагын хэн хүлээх вэ?


-Манайхан намын үнэт зүйл, зарчим, хэлсэн амлалт, үзэл баримтлал руугаа хэн нь алхаж байна, хэн нь алхахгүй байна гэдгийг ялгаж харахгүй хэмжээнд хүртэл бужигнасан л даа. Намын олон нийтийн дунд ч тэр, сонгогч олны дунд ч гэсэн бужигнасан л тоос босгосон. Сүүлдээ энэ их тоосон дотор сайн нь ч аль юм, муу нь ч аль юм, зөв нь ч аль юм, буруу нь ч аль юм мэдэгдэхгүй болчихсон. Тэгэхээр тоосон дотор юу байгааг мэдэхгүй хүмүүс зүгээр нүүрээ угаагаад гэм хоргүй сууж байгаа МАН-ын хэд нь арай дээр юм биш үү гээд сонголт хийчихлээ. Тэгэхээр хариуцлага ярихаар хувь хүн, тодорхой бүлэг рүү гэхээс илүү бидний улс төр хийсэн арга барил, намын биш, намын эрх мэдэлтэй хэн нэгний зохисон хувийн дүрэм болохгүй байна аа гэсэн л үг. Үүнийг л засах ёстой. Алдаатай арга барил, даргын зохиосон хувийн дүрмийг өөгшүүлээд, биеэрээ тээгээд, эсвэл бүлэг хэсгээрээ дэмжээд яваа бол та нар болио, хэр хэмжээ нь хэтэрлээ, тоормозоо гишгэ гэх ёстой. Тэгэхгүй танай фракц муу, манай фракц сайн гэвэл аль аль нь буруудна. Ер нь алдаа гаргасанууд нь намын нүүрэнд гарч, лидерийн хэмжээний тоглолтыг энэ намын нэрээр хийхгүй арагш болох нь улс төр, ёс зүйн том хариуцлага. Ийм хариуцлагын тогтолцоо намд байх ёстой. Тэгэхгүй нөгөө л хэд, нөгөөх л арга барилаараа, өөрсдөдөө тааруулж зохиосон дүрмээр дахиад энэ намын нэрээр, энэ улс төрд явна гэвэл Монголын улс төрийг бүр хордуулж дуусна. Өөрөөр хэлбэл, намаа баллаад зогсохгүй улс орноо баллаад, үндэстнээ баллах хэм­жээний төвшинд очно. Тэгэхээр бидэнд тоормоз хэрэгтэй. Нэг яриа байдаг даа, “АН-д тоормоз байхгүй, Ардын намд хааз байхгүй” гэж. Өөрөөр хэлбэл, бид зөв юмны төлөө явж байгаа бол тоормоз хэрэггүй л дээ. Гэхдээ энэ үндэстэнд, энэ улс оронд, улс орны эдийн засаг, үнэт зүйлд муу юм хийж байгаа бол тоормозоо тултал нь гишгээд карданаа татаж сурах хэрэгтэй. Энийг улс төрийн хариуцлага гэж нэрлээд байгаа юм.

 

-Танай намын удирдлагад ажиллаж байсан хүмүүс ажлаа өгч чимээгүй болсныг нь хариуцлагаа үүрлээ гэж бодох уу?

 

-Зарим нэг хүн нэр заан тэр хүнийг намаас хөөж байж хариуцлага тооцсон болно гэх яриа гаргаж байна лээ. Намын гишүүнээс хэн нэгнийг хөөнө гэдэг зөв биш байх. Эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлах нь бидний амьдарч байгаа ардчилсан нийгэмтэй таарах эсэхийг нь би мэдэхгүй байна. Хуучин социализмын үед бол коммунист намаас хүнийг шууд хөөчихдөг л байсан. Харин одоо бол өөр. Тэгэхээр намын гишүүнээс хөөх тухай асуудал байхгүй болов уу. Харин намын лидерийн хэмжээнээс буулгаж, намыг удирдах, шийдвэр гаргах төвшинд байлгах, үгүй нь өөрөө улс төрийн хариуцлагын асуудал байх. 

Бид зүрхэндээ тултал ялагдсан. Энэ сонгуулиар бид УИХ-д байгаа суудлаа алдсан биш, АН өөрийн мөн чанар болсон улс төрийн олон сэдвээ алдсан.


-Таны хэлсэн шиг ийм хариуц­лагыг сайн дураараа хүлээх чадвар танай намын дарга нарт байгаа болов уу. Өөрсдөө хойш сууж чадах уу?


-Энэ чинь өөрөө шинэ тоглоомын дүрмийн тухай яриа. Улс төрд ийм хэмжээний дүрэм, ийм хэмжээний шинэ соёл, хариуцлагатай ардчиллын уламжлал тогтоох хүсэл эрмэлзлэл АН-д байна уу, АН шинэчлэгдэж чадах уу гэх асуултын хариу энэ зүйлээс л эхэлнэ. Ийм хэмжээнд бид өөрчилж, ажиллаж чадахгүй бол олон нийт дахиад л дүнг нь тавьж, өөр сонголт хийсээр байх болно. Энэ байдлаараа удвал улс төрийн өрсөлдөөнөөс, сонгуулийн зах зээлээс бид өөрсдөө алга болно. 


Муйхар, харалган байдал юунд хүргэдгийг бид бэлээхэн харж байна. Олон нийт болон мэргэжилтнүүд хэлж л байсан. Эдийн засгийг тэтгэх том төслүүд яагаад яваагүй, яагаад хувийн хэвшлийнхний хийж болох байсан ажлыг төр өөр дээрээ авч дампууруулаад хаячихав гээд. Жишээ нь, коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байхад бидний зарж байгаа үнэ ямар байгаа билээ. Гол өрсөлдөгч Австрали яаж амжилттай ажиллаад, оросууд хажуугаар нь яаж ашигтай бизнес хийгээд, алдагдлыг нь яагаад бид хүлээгээд байгаа юм. Энэ бол хоёрын жилийн өмнө л ярьж байсан зүйл, нэг жилийн өмнө ч хэлэлцэж байсан л сэдэв. Шийдээгүйн үр дагавар иргэдийн амьжиргааны муудалт, улс орны эдийн засгийн уналт, хариуцлага нь эрх баригчдын сонгуульд авсан санал. 


-Ялагдлыг ер нь та бүхэн аль төвшиндөө амссан гэж үзэж байгаа вэ. УИХ-ын сонгуулийн дараа З.Энхболд дарга ажлаа өгсөн. Гэтэл нийслэл дээр ялалт байгуулаагүй. Одоо Л.Эрхэмбаяр дарга, Э.Бат-Үүл дарга нар ажлаа хийж байгааг танай зарим гишүүн шүүмжилж байна. Эсвэл та бүхэн ялагдаагүй юм уу?


-Зүрхэндээ тултал ялагдсан. Энэ сонгуулиар бид УИХ-д байгаа суудлаа алдсан биш, АН өөрийн мөн чанар болсон улс төрийн олон сэдвээ алдсан. Тэр өнцгөөс нь харъя л даа. Хэдэн дарга суудлаа алдаж, хэдэн нэр дэвшигч сонгуульд унах бол ардчилалд байдаг л зүйл. Харин АН-ын лидерүүд хүний эрхийн тухай ярихад олон нийт “Энэ одоо яагаад худлаа яриад байна” гэж хүлээж авах хэмжээнд очсон байна. Шударга ёс, эдийн засгийн хөгжил, хувийн өмч, бизнесийн эерэг орчин гээд АН-ын өөрийнх нь улс төрийн мөн чанар болж байсан гол сэдвүүдийг АН-ын ямар ч лидер барьж аваад ярих гэж оролдоход хэнд ч сонсогдохгүй, зүгээр л ам нь ангалзаж байгаа юм шиг хоосон оргидог болж. Энэ бол хэдэн суудлаа алдсан ялагдлын дэргэд маш том ялагдал.

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (182.160.33.146)
    ЗЙЛААЧ ӨМХИЙ АРДЧИЛСАН ТЭМБҮҮЖЭЭН?
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    харахаас дургүй хүрэх юм устгаач наад зургаа
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    ӨӨР ЯРИХ ХҮН ОЛДДОГҮЙ ЮМ БАЙХ ДАА ЦААВААС ...
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    сарангэрэл муу ах. намайг ашиглаад хаясан. би ч гэсэн тэнэг. энэ ясан толгойд ашиглуудаад хайран биеэ. энэтхэгт сургуульд явуулж өгнө гээд сая төгрөг өгөөд таг болсон.
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    туузан хорхой сайханбилэг атигар өт з.энхболд салга лалар батүүл майжига аалз алтанхуяг шанцай жууцай баярцогт ясан бомбоо тэмүүжин халзан луухаан баттулга шүгдэн гахай батхүү мялзан бодон эрдэнэ шүлхий өвчтэй арвин архи тамхи секс эрдэнэчимэг мэгж одонтуяа нар хаачсан бэ?
    2016 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (182.160.40.91)
    туузан хорхой сайханбилэг атигар өт з.энхболд салга лалар батүүл майжига аалз алтанхуяг шанцай жууцай баярцогт ясан бомбоо тэмүүжин халзан луухаан баттулга шүгдэн гахай батхүү мялзан бодон эрдэнэ шүлхий өвчтэй арвин архи тамхи секс эрдэнэчимэг мэгж одонтуяа нар хаачсан бэ?
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.113.100)
    ЗАА ЮУН СҮРТЭЙН МӨНГИЙН ТӨЛӨӨЛ ҮЙЛЧИЛГЭЭ АВААЛ БИЗ. ЯМАР ЯСАН ТОЛГОЙГООРОО БҮЛСЭН БИШ 2 СМ ЮМААР ГИЖИГИЙГ НЬ ХҮРГЭЭЛ ГУЯИЙН ДАГААД НЭЛИЙЛГЭЭЛ БИЗ.
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • АН-ын ҮЗХ-ны гишүүн (59.153.113.100)
    Хойноос ирээд хот минийх,хотонд ороод хуц минийх гэх маягийн байгаа ЭРЭЛ намаас ирсэн элдэв шалдав марзан зурмал амьтадын нэгшдээ.Одоо тэр Женко,Эрдэнэбүрэн ч гэх шиг. Газар газрын тэнэүүдийн ганц нэгэн л атигар байхад Ганц Эрэл намын үлдэнгэрүүд яахлаараа бүгдээр атигар тэнэг байдаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүзүүгүй товарищийг бууж ирэхэд нь тосч авах ганц ардчилалынх гэлүү. Сая бүлгийн хурал дээр ямар саналтай байсныг нь мэдмээр бна. Можараторыг дэмжсэн бол зайлцан байгаарай. Эсрэг бол чамайг дэмжиж явах болно. Элбэгдорж тайрдас, Салга Батүүл, Сайханбалаг, хоёр үзүүрт зүү Баярцогт, СЕХ,УБЕГ-ын удирдлагууд нийлж АН-ын мянга мянган гишүүдийн итгэл үнэмшэл,зүтгэл сэтгэл,хөлс хүчээр тоголлоо. Чиний оролцоо байгаа бол намын их хурлын өмнө нүцгэлж улаан харганаар шавхуурдах болно чамайг.
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • сарангэрэл (182.160.34.166)
    муу ах. намайг ашиглаад хаясан. би ч гэсэн тэнэг. энэ ясан толгойд ашиглуудаад хайран биеэ. энэтхэгт сургуульд явуулж өгнө гээд сая төгрөг өгөөд таг болсон.
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • Зочин (182.160.3.234)
    sain ah heregguiee
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.148)
    ODOO ENE NAMD YAG LIDER ALGA.TIIMEES SHINE CHADALTAI HUMUUSIIG NAMDAA TATAJ ORUULJ BAIJ LIDERIIN TUHAI YARIH HEREGTEI. OOR NAM BOLON NAM BUS HUMUUSEES HAISAN N DEER BAIH
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • hulan (150.129.141.144)
    Энэ ямар ичэх нүүргүй хар хог вэ, Мал чинь ард түмнийг ямар их басамжлана вэ,
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Ebi (150.129.141.210)
    Gantumuruus uur chadah hun hovor do namiin nuhud mini
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.113.143)
    Тэмүүжин хуцаа л байна АН ын нэр хүндийн уналт ялагдлын тодохой хувь нь чамтай холбоотой шдээ
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • иргэн (203.91.119.118)
    За боль доо эрчүүдийн 50 хувь нь байнгын нууц амрагтай байдаг юм шүү дээ.Тэглээ гээд Монгол Улсын хууль зүйн салбарт муу юм болоогүй
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
    • Зочин
      nuuts amrag gedeg ug ooroo teneg erchuud buur ch teneg bainaa ehner yah gej avdag ve?????
      2016 оны 09 сарын 16
  • зочин (103.229.122.7)
    Дур тачаалаа дардаг хүн хэрэгтэй дээээээ
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • иргэн (202.179.26.37)
    Эрдэнэ луйварчин байгаа цагт АНам өөдлөхгүй ээ.
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • ooo (202.9.44.179)
    LU .Bold er ni gaigui zangidaj chadah baihoo.Shunal ni gaigui l yum tavihgui bol hetsuu.MAN-tai hor nairuulaad bdag yumnuud hereggui
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.72.242.5)
    Хуулийн шинэчлэлийг хийсэн сайн хуульч хүн , хуульч бид нар танд талархаж явдаг , УИХ -д сууж , хууль ярьж суух ёстой хүний нэг дээ манайхан ямар эрх зүйн боловсрол мэдлэг байх биш дээ ямар хүн гаргахаа мэдэхгүйгээс болж парламентын ажил нэг л биш
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • зочин (203.91.118.180)
    Чи тэгээд тэр хүн нь мөн үү. Биш шүү дээ. Доод улаан хоолойгоо захирч сураад олон юм ярь даа Тэмбүүжин минь.
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.23.57)
    Завхай авилгач дампуу Тэмүүжин хэзээ ч манай Ардчилсан намыг шинэчилж чадахгүй ээ
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • иргэн (103.9.90.229)
    Тэмүүжин мэт нь АН-ыг шинэчлэхгүй. Хуйвалдаж фракцлахын үлгэр жишээг танай нэг ардчилал үзүүлж байгаа биз дээ.
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.72.246.134)
    Хамгийн их амбийц хөөцөлддөгийн жишээ энэ хуцмар өөрөө шүү дээ. Улс төрөөс хууль самрагчыг хол байлгах хэрэгтэй
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (73.246.241.79)
    Buleg mafiin zodoon bolj uls Oronoco dainii daraah suirsen uls bolgoson an iin tolgoilogchidiig tolgoi daraalan tsaazal uund enhbold buu altanhyag saihanbileg Jenko garamgai shaamii
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.38.250)
    тэр лидер нь чи өөрөө юм уу? сексуал ямаа минь
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.194.221)
    Балагтай Тэмүүжин харагдаж байгаа шигээ ариун амьтан биш. Хуулийн салбарыг самарсан даа самарсан.
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • сараашка (182.160.38.125)
    бас тачаалаа дарж чаддаг байх ёстой хи хи хи
    2016 оны 09 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    8 цаг 25 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    8 цаг 39 мин
  • Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
    9 цаг 12 мин
  • Тасганы овооны дөрвөн замын уулзварыг маргааш хааж, шинэчилнэ
    9 цаг 22 мин
  • Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
    9 цаг 31 мин
  • “Сүмбэр Цамхаг ХХК” Монголын таеквондогийн гэр бүлд нэгдлээ
    9 цаг 40 мин
  • Х.Батжаргал: Багшийн тоонд гар хүрэхгүй
    10 цаг 5 мин
  • ОБЕГ: Ойн 4 түймрийг унтраахаар ажиллаж байна
    10 цаг 35 мин
  • Монгол, Бутан хоёр улсын парламентын бүлгийн гишүүд хууль тогтоох байгууллагуудын хүрээнд туршлага судалж, хамтран ажиллана
    11 цаг 30 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    11 цаг 58 мин
  • Боловсролын салбар 4000 ажилтнаа цомхотгоно гэх мэдээлэл худлаа
    12 цаг 26 мин
  • М.Нарантуяа-Нара: МАН айлын яаманд асар бага мөнгө төсөвлөсөн
    12 цаг 48 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл ирэх мягмар гарагт эхэлнэ
    13 цаг 3 мин
  • Увс, Дорнод, Дорноговь аймгийн наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёрынх нь допингийн шинжилгээний хариу гараагүй байна
    13 цаг 26 мин
  • Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
    13 цаг 36 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
    14 цаг 1 мин
  • Г.Амартүвшин: Эрчим хүчний төрийн өмчит компанийн ТУЗ болон бүтээмжийн менежерүүдийг цомхотгоно
    14 цаг 4 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13171 болжээ
    14 цаг 26 мин
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
    14 цаг 51 мин
  • Шүтээн минь, “ICE TOP” чамтай ҮРГЭЛЖ ХАМТ
    15 цаг 11 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК