Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж өнөөдөр болох байсан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг хойшлуулах шийдвэрийг гаргасан. Мөн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намыг удирдан оролцуулах сонгуулийн менежерээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилж, сонгуулийн штаб байгуулж ажиллахыг үүрэг болгожээ.
Д.Эрдэнэбатын хувьд тус намын даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа юм. Тиймээс орон нутгийн сонгуульд намаа удирдаж орох нь зүйтэй гэдэг саналыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд гаргажээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)