Өнгөрсөн тавдугаар сард орон даяар 18-30 насныхныг улаанбурхны нэмэлт дархлаажуулалтад хамруулахад 74 мянган хүн тариа хийлгэлгүй хоцорчээ.
Энэ жил улаанбурхан, ханиад томуутай давхдан дэгдэж магадгүй талаар ХӨСҮГ-ийнхөн анхааруулж буй. Вакцин хийлгээгүй залуусын олонх нь оюутан тул БСШУСЯ их, дээд сургууль, коллежийн удирдлагуудад шаардлага хүргүүлэн, дархлаажуулалтад нөхөн хамруулах үүрэг өгөв.
Ингэхдээ сургууль бүр вакцин хийлгээгүй оюутны тоог нэгдсэн журмаар гаргаж, ХӨСҮТ, харьяа өрхийн эмнэлэг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хамруулах ажлыг зохион байгуулах аж. Дархлаажуулалт хийх хугацааг ЭМЯ зарлах бөгөөд тэр болтол сургуулиудын эмч нарыг улаанбурхны дэгдэлтийн үед хэрхэн ажиллах талаар сургах юм байна. Мөн оюутнуудыг вакцинжуулсан тухай явцын мэдээг cap бүрийн 5-ны дотор БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлж байхаар болов.
Сэтгэгдэл (1)