Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлээс УИХ-д сонгогдсон төрийн түшээдтэй зөвлөлдөх уулзалт хийж, Улаанбаатар хотын өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг танилцуулсан.
Тэрбээр “Улаанбаатар хот улсын төсөвт 70 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Улсад төвлөрүүлэх орлогын дийлэнхийг хувь хүний орлогын албан татвараас бүрдүүлдэг. Энэ оны долдугаар сарын байддаар хотын төсөв 78.4 тэрбум төгрөгөөр тасраад байна. Оны эцэст 100 орчим тэрбум төгрөгөөр тасалдах төлөв байна. Гэхдээ эдийн засгийн хямрал гээд зовлон тоочихоос илүүтэй хотын удирддагууд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хийж, ажлын байр нэмэгдүүлэх зорилтоо хэрэгжүүлнэ” гэв.
Нийслэлийн төсвөөс энэ онд 221.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс хот байгуулалтын салбарт 104.6, авто замынхад 60.4, нийгмийн салбарт 33.9, хот тохижилтын салбарт 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Түүнчлэн нийслэлийн эрх зүйн арчныг засах, зарим хуулийг өөрчлөх шаардлагатайг ч төрийн түшээдэд дуулгасан байна. Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэнэ. УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудын баримталж буй бодаогыг дэмжиж, эрх зүйн орчныг шинэтгэж, бие даан хөгжих боддогыг дэмжихээ илэрхийлжээ.