Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сард хуралдах тов гарсан байна.
Учир нь өнгөрсөн сарын эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээс харахад мөнгөний хатуу бодлого цаашид үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болж ирсэн талаар албан ёсны цахим хуудаснаа мэдээлжээ.
Улмаар энэ удаагийн хурлаар бодлогын хүүг өөрчилж магадгүй аж. Төв банк өнгөрсөн наймдугаар сарын 18-нд түүхэндээ анх удаа огцом буюу 4.5 нэгж хувиар бодлогъш хүүг нэмэгдүүлж 10.5 хувьбайсныг 15хувьдхүргэсэн. Энэ нь төсвийн алдагдал тэлж, орлого тасалдсан, мөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн өгөөжийг хамгаалах зорилштой бодлогын арга хэмжээ байсан. Гэвч УИХ төсвийн тодоттолыг батлахдаа хэт тэлсэн бодлого баримталсан нь Төв банкны шийдвэрээ дахин харах нөхцөл бүрдсэн байна. Тиймээс Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг дахин өсгөх магадлалтай юм.
Эдийн засагчдын хэлж буйгаар Монпмбанкны мөнгөний хатуу бодлого баримтлахад Засгийн газар төсвөөрөө дамжуулан мөнгөний нийлүүлэлтээ өсгедөг. Харин Засгийн газар төсвөө хумьсан тохиолдолд Төв банк мөнгөний зөөлөн бодлого баримтлах учиртай аж.